2024 оны есдүгээр сарын 14-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудалд анхаарлаа алдаж болохгүй. Уулзалт хэлэлцээр таны хүссэнээр болохгүй бол түр завсарлаад дараагийн өдөрт шилжүүлж болно. Эргэн тойрны хүмүүстээ зөв үлгэр дуурайлал үзүүлэх хэрэгтэй гэдгийг санаарай. Хэн нэгний хорон үгийг өөр дээрээ шууд тусгаж авах хэрэггүй. Амьдралын идэвх чармайлтаа сайжруулах ямар нэгэн зүйлийг төлөвлөөрэй.
Үхэр: Хэрэв танд хяналтаа алдагдаж буй мэт санагдвал хайр дурлалын асуудалдаа анхаарлаа хандуул. Зөв хандлагыг эрхэмлэвэл хэрэгтэй байгаа зүйлээ олж авах болно. Мэдээлэл боловсруулах үедээ шинэ нээлт хийх боломжтой. Гэхдээ үүний үр дүн нь хурдан гарна гэж найдах хэрэггүй. Таны санхүүгийн байдлаас хамаарч зарим нэг ажлын амжилт шалтгаална.
Хамтатгах: Худалдаа наймааны ажил бодсоноос тань өөрөөр эргэж, томилолт, аялал зэрэг нь хойшлогдож магадгүй. Мөнгө санхүүгийн холбоотой асуудалд хутгалдахгүй байж, өөрийнхөө нөхцөл байдлыг дүгнээд үзээрэй. Амьдралдаа хэн нэгнийг шинээр оруулж ирэх гэж байгаа бол үнэн төрхөө, бодит байдлаа нууж далдлах хэрэггүй. Хувь заяандаа итгэн, өөрийнхөөрөө амьдар.
Мэлхий: Сайн удирдагч болох хүмүүс ч бусдыг цаг наргүй ажиллуулж, эрч хүчийг нь сорох хэрэггүй. Ажил амралтаа тохируулж, зөв зохион байгуулалттай ажиллаж чадвал тодорхой амжилтыг авчирч чадна. Сөрөг энерги тань өөрчлөгдөж, бүтээж туурвих төрөл бүрийн ажлыг эхлүүлэхэд маш таатай байна.
Арслан: Ихэнх тохиолдолд сөрөг хандлагуудыг тэсвэр тэвчээр эрүүл ухаанаараа зохицуулдаг байсан бол энэ удаа зөрүүдлэн, асуудлыг хүндрүүлж болзошгүй. Бусдад өгсөн амлалтаасаа буцах, зарим сорилтод бууж өгөх зэрэг хандлага гарна. Нийгмийн бүхий л үйл ажиллагаанд эерэг сэтгэлээр хандахыг зөвлөж байна. Өөртөө боломж болон бүтэлгүйтлийн аль алийг нь авчирч болно.
Охин: Аялал, зугаалга нь танай гэр бүлийн том зорилго болсон байна. Энэ утгаараа амралтын өдөр бүрийг алдалгүй явган аялал, спортоор хичээллэх зэрэгт цагийг гарга. Бүтээлч, тууштай байдал нь үр хүүхэд болон бусдад сайнаар нөлөөлнө. Ямар нэгэн санаандгүй байдлаар бусадтай маргах хэрэггүй.
Жинлүүр: Урам хугаралт, сэтгэл гутрал зэрэг нь таны эрч хүчийг доройтуулж, мэдрэмжийг тань үгүй хийх болно. Амьдралд аз гэж байдагт итгэхгүй байх үзэл тань таныг амраахгүй. Өөртөө илүү их цагийг зарцуулж анхаарал тавьж чадвал урьдын байдалдаа эргэн орж чадна. Хоол хүнсэндээ сайн анхаар.
Хилэнц: Алдаа эндэгдэл гаргахгүйн тулд ойр дотнын хүмүүсээс зөвлөгөө тусламж ав. Өнөөдөр хамтын үйл ажиллагаа танд маш өгөөжтэй байх болно. Таны төлөвлөгөөг өөрчлөх найз нөхөд, ойр дотнын хүмүүсийн зөвлөгөө их ирнэ. Энэ нь сайн санааны үүднээс гэдгийг ойлгоорой. Ганц бие хүмүүс янаг амрагийн асуудлаар хөөцөлдөх нь тийм ч амжилттай биш байж мэднэ.
Нум: Ажлаас өөр зүйл боддоггүй, завгүй байдаг хүмүүст өнөөдөр гэнэтийн сайхан боломж тохионо. Шинэ кино үзэх эсвэл томоохон хүлээн авалтад очиж магадгүй. Хайр дурлалд одтой байж заяаны ханьтайгаа ч учирч мэднэ. Гэнэтийн товлогдсон уулзалт амжилттай, үр ашигтай болж өнгөрнө.
Матар: Төлөвлөөгүй үйл ажиллагааны улмаас санхүүгийн нэлээд зардал гарч эдийн засгийн байдлыг доголдуулж магадгүй. Ойр дотнын хүмүүсийн зарим нэг саналыг хүлээж ав. Танд хэрэгтэй салбарын хүмүүстэй уулзаж санал бодлоо хуваалцаж, мэдлэгийн хүрээгээ тэл. Шинэ өөрчлөлт, дэвшлийг сайн судлаарай.
Хумх: Агаар салхинд гарах, бусадтай хууч хөөрч суух зэрэг нь таны стрессийг тайлах болно. Хэн нэгэн гэртээ зочлохыг уривал удахгүй зөвшөөр. Ихэнх хүмүүсийн хувьд өнөөдөр алжаалаа тайлах, амралтын үе байх болно. Санаандгүй сонин содон үйл явдлын гэрч болж болзошгүй. Зарим хүмүүс олны танил болох магадлалтай.
Загас: Олон нийтийн газраар явах, үзвэр үйлчилгээ үзэх зэргийг хойшлуулсан нь дээр. Энэ өдөр та өөртөө төвлөрөн ганцаараа байхыг эрхэмлэх хэрэгтэй. Хувийн амьдралдаа сэтгэлээр унах, хэн нэгэнд гомдох явдал гарч болзошгүй. Эсвэл таны бодлогогүй хэлсэн үг, хайхрамжгүй байдлаас чинь болж гэр бүлд үл ойлголцол үүснэ. Аль болох тайван байх нь чухал үе.