А0103 дугаартай Сайншанд-Замын-Үүд чиглэлийн авто замд есдүгээр сарын 13нд орсон борооны улмаас үер бууж, 577-578 км-т авто замын зорчих хэсэгт ус давж хөвөө, хажуу налуу угаагдсан байна. Мөн 576 км-т үерээс хамгаалах далан сэтэрсэн, зорчих хэсэгт ус давсан байдалтай байна.
Холбогдох албаныхан анхааруулах тэмдэг, дохионы төмөрбетон шон байршуулж хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.