2024 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Шинэ өөрчлөлт хийх хүсэл өсөн нэмэгдсэнээр хувийн амьдралд нөлөөлж болзошгүй. Магадгүй та өөрийн хүсэл сонирхол болон үүрэг хариуцлагын хооронд сонголт хийх хүндхэн нөхцөлд орж болзошгүй. Ажил төрөл оршин суугаа газар, орчин нөхцөлөө өөрчилж шинэчлэх бол тохиромжтой цаг мөн эсэхийг ойр дотнын хүмүүстэйгээ сайтар зөвлөөрэй.
Үхэр: Халуун ам бүлээрээ салхинд гарах, богино хугацааны аялал зохион байгуулахад тохиромжтой өдөр. Энэ нь гэр бүлийнхэнтэйгээ харилцах харилцаагаа сайжруулах, илүү ойр байж ойлголцох зэрэг сайн боломжийг олгох болно. Зарим хүмүүсийн хувьд эрч хүч нэлээд тааруу байгаа тул өөрийгөө ядраах зүйл хийх хэрэггүй.
Ихэр: Амралтын өдрийг бүрэн дүүрэн ашиглаж, сайн амрахыг хичээгээрэй. Хэн нэгэн таны өдрийг бусниулах гэж оролдож магадгүй. Хувийн ажил ихтэй хүмүүс болон чөлөөт уран бүтээлчдийн ажил бүтэмжтэй байна. Зөн совингоо хамгийн чухал зүйлд ашиглах хэрэгтэй. Хувийн хариуцлагатай, амьдралын идэвхтэй байдлаараа гэр бүлийнхээ тав тухыг хангана.
Мэлхий: Бүтэн амралтыг өөртөө бий болгож, юунд ч санаа зовохгүй суухыг хичээ. Ахмад хүмүүсийн эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулахгүй бол нэг л өдөр эмчлэхэд ч бэрх болсон байж мэднэ гэдгийг санаарай. Гэр бүлтэйгээ ойр дотно харилцах хэрэгтэй ч бага балчир хүүхдээ хэт эрхлүүлэх хэрэггүй. Чөлөөт цагаараа гадуур салхинд гарах, аялалд явах зэргийг төлөвлөх хэрэгтэй.
Арслан: Сайн муу ямар ч мэдээнд барьц алдах хэрэггүй. Тайван тогтвортой байдлаа хадгалах хэрэгтэйг сануулж байна. Бүх ажлаа зэрэг амжуулах гэж зүтгэх нь таныг ядраахаас хэтрэхгүй. Энэ нь цаашлаад биеийн эрүүл мэндийг муутгаж мэднэ. Гэр бүлийн маргаан, үл ойлголцлыг дэвэргэх хэрэггүй. Үр хүүхдүүдийн өмнө үлгэр дуурайлал үзүүлэхийг хичээгээрэй.
Охин: Таны өмнө шинэ боломж харагдаж байгаа ч ойр дотнын хүмүүстэйгээ зөвлөлдөж, сайтар бодож шийдвэрлэх хэрэгтэй. Өөрийн хүслээр, хэний ч үгийг сонсолгүй хийсэн үйлдэл чинь буруудаж мэднэ. Амьдралдаа томоохон шийдвэр гаргаж магадгүй. Өөрт хамааралтай асуудлуудыг хуримтлуулан хураах хэрэггүй. Хойш нь тавих тусам та дороос нь гарч ирэхэд хүнд байх болно.
Жинлүүр: Нөхцөл байдлын улмаас үйл ажиллагаа доголдож, ашиг орлого багассан ч өөрийн чин хүслээ орхиж болохгүй. Сайтар боловсруулсан төлөвлөгөөний ачаар та өөрт тулгарсан хүндрэлийг даван гарах арга замаа оновчтой тодорхойлно. Хайр сэтгэлийн адал явдал сайнаар төгсөнө. Холын хүний үгийг сайн сонсоорой.
Хилэнц: Элдэв маргаантай асуудал үүсэж түүнийг шийдвэрлэхэд ихээхэн хүнд байх болно. Таны хувьд гол буруутан биш ч гэлээ бусдын нөлөөгөөр буруу зүйлийн золиос болох болно. Хувь заяаны сорилтыг давах хүч танд дутаж магадгүй юм. Ашиг орлого олох магадлал байгаа бол эрсдэлтэй салбарт ч хөрөнгө оруулалт хийхэд бэлэн бай.
Нум: Овсгоо самбаа, эрч хүч шаардсан ажлын ард гарна. Таны хувийн ур чадвар хүнд нөхцөлөөс сугалан гаргаж чадна. Аливаа зүйлийг өөрийнхөөрөө шийдэх гэсний хэрэггүй. Ялангуяа ихээхэн хөрөнгө мөнгөтэй холбоотой ажилд хамтын хүчийг ашигла. Гэхдээ чухал шийдвэртэй холбоотой ажлыг бүгдийг бусдад даатгах хэрэггүй. Зөн совингоо дагаж шийдвэр гаргахад буруудахгүй.
Матар: Гэнэтийн зүйл нь таны санаанд нийцэхгүйгээс гадна дахин дахин зарлага гаргах шаардлага үүснэ. Онцгой шаардлага л гарахгүй бол гаргасан төлөвлөгөөгөө өөрчлөх хэрэггүй. Бодитой өөрчлөлтөд бэлтгэж эртнээс бодсон хүслээ биелүүлэхийг хичээгээрэй. Санаа зовох, нэрэлхэх байдлаа хөөн зайлуулж чадварлаг, мэдлэгтэй хэн нэгнээс зөвлөгөө аваарай.
Хумх: Мэргэжлийн салбартаа олонд танигдах боломж гарна. Хувийн ур чадвар, мэдлэг оюунаараа ялгарч магадгүй. Та эрхэлсэн ажилдаа дуртай байхаас гадна урьд өмнө батлагдаагүй нээлт хийх зорилго өөртөө тавих болно. Хайрын харилцаа таатай байхаас гадна сэтгэлийн амар амгалан таныг бүрхэн авах болно.
Загас: Хэн нэгний ятгалгад орж эсвэл бусдын сэтгэлийг бодож хийсэн зүйл гэнэтийн амжилт дагуулж ч мэднэ. Зарим хүний нөлөөг одоогоор та мэдээгүй байж болно. Зарим харилцаа танд нэлээдгүй амжилт авчирч, цаашлаад таны сонирхлыг жинхэнэ утгаараа татах болно. Амьдралын чухал зүйлээ анзаарахгүй байж мэдэх тул ачаалал ихтэй завгүй байсан ч мэдрэмжтэй байх нь чухал. Зөн совин, бие даасан байдал тань тусална.