Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хотын ажлыг хүлээлцэж аваад удаагүй байхдаа буюу ажил авснаас хойш нэг сарын дараа арваннэгдүгээр сарын 12-нд уг бүтээн байгуулалтын ажлын явцтай биечлэн очиж танилцсан байдаг. Ажлын явцтай танилцах үеэрээ Хотын дарга Х.Нямбаатар “Таван шарын нүхэн гарцыг 2024 онд багтаан ашиглалтад оруулна” хэмээн хэлсний дагуу есдүгээр сарын 14-нд нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг нээж, аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.