Цаг үеийн мэдээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны есдүгээр сард Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн хяналт шалгалтаар тус аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт байрлах Нарангийн гол хэмээх газарт байрлах нэр бүхий алт олборлох аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлт хийх гэрээг зөрчиж, хүнд даацын 16 техник хэрэгсэл ашиглан, хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан хэргийг илрүүлэн мөрлөн шалгах ажиллагаа явуулж, техник хэрэгслийг битүүмжлээд байна. Иргэн та хүрээлэн байгаа орчны талаар гэмт хэрэг зөрчлийн дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллагын 102, Экологийн цагдаагийн албаны 70191070 дугаарт мэдэгдэнэ үү. 

Таны сурталчилгаа