Цаг үеийн мэдээ

12 ордын энэ долоо хоногийн зурхайг танилцуулж байна (2024/09/16 - 2024/09/22).

Хонь: Нийгэмд болж буй үйл явдалд автаж, стрессдэх хэрэггүй. Энэ үед үүсэх бэрхшээл түр зуурынх байх учраас аажимдаа нөхцөл байдал намдана. Албан тушаал, эрх мэдэлд тэмүүлэх хэрэггүй. Сэтгэл санааны хэт ачааллаас болж мэдрэлийн ядаргаанд орж болзошгүй. Дотнын хүмүүсийн санааг зовоож, тэдний анхаарлыг өөр тийш татахгүй байхад болно. Одоогийн амьдралаа голж хувь заяандаа гомдоллох хэрэггүй. Материаллаг байдлаа дээшлүүлэхэд танаас ихээхэн хүч хөдөлмөр шаардах болно. Гэнэтийн тааламжгүй зүйлээс болоод эвгүй байдалд орж болзошгүй тул болгоомжтой байхад илүүдэхгүй. Хамтран ажиллаж буй хүмүүсийнхээ сэтгэлд хүрч, итгэлийг олж авахыг хичээ. Бүтээлч бөгөөд шударга зан байдлаараа эргэн тойрны хүмүүст үнэлэгдэх болно. Бусадтай эв эеэ амархан олдог эелдэг найрсаг зан чанараа ил гарга. Мөн ажил хэрэгч байдлаараа ямар ч зүйлийг амжилттай бүтээж чадна. Сэтгэл санаагаа удирдан залж ямар ч тохиолдолд ганхахгүй байхыг эрмэлзээрэй. Айдас түгшүүр, хий эргэлзээгээр дотоод бодлоо дүүргэх хэрэггүй. Олонд өөрийгөө таниулах гэж байгаа бол даруу төлөв байдлыг гол шугам болгож өөрийн үнэнч зангаа харуулахыг хичээ. Өрсөлдөгч нар таны эрч хүч, ажил хөдөлмөрийг нэлээд шавхаж магадгүй тул өөрийн дутагдал, муу талаа харуулалгүй бүх чадлаараа тэмцэх хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар нөлөө бүхий хүмүүст хандахад таатай байна. Гэхдээ таны тооцоолж байгаагүй саад бэрхшээл ч тулгарч магадгүй гэдгийг санаарай.

Үхэр: Бизнес эрхэлдэг хүмүүс зорилгоо зөв тодорхойлж, ажлын чиглэлээ амжилттай өөрчлөх боломжтой. Эрч хүчээ нэмэгдүүлж, амьдралаа өөрийн гараар босгоход анхаар. Ямар ч ажил хэргийг саадгүй шийдэх боловч мөнгө санхүүгийн асуудал нь нэлээд төвөгтэй байх болно. Төлөвлөгөө хэсэг хугацаагаар хойшлогдож мэднэ. Гэхдээ бусдыг өөртөө татах чадвар болон амьдралын эрч хүч өндөр байна. Хэчнээн хялбар ажлын санал ирсэн ч анхааралтай хандаарай. Бүхий л харилцаандаа болгоомжтой, хүлээцтэй хандахыг зөвлөж байна. Хэн нэгэнтэй бүү маргалд. Зөрчилтэй байгаа найз нөхөдтэйгөө уулзах хэрэггүй. Биеэ барьж, тэвчээртэй байж чадвал олон таагүй зүйлээс хол байж чадна. Гэхдээ ганцаарчилсан үйл ажиллагаа амжилт руу хөтөлнө гэж санахыг хэрэггүй. Бүхий л цаг хугацаанд таны хувьд үнэнч хамтрагч байсан хүмүүсийг хүндэл. Та хүч болон бололцоо хүрэхгүй асуудлыг заавал шийдвэрлэх гэсний хэрэггүй. Төрийн байгууллагад ажилладаг хүмүүсийн ажил үүргийн хуваарьт өөрчлөлт орж мэднэ. Төлөвлөсөн байсан хувийн болон албаны ажил цуцлагдахад хүрч магадгүй. Харин үйл ажиллагаа тань хэвийн үргэлжилж байгаа тохиолдолд хэцүү байдалд орохгүй бөгөөд хамт олон тань танд итгэл үзүүлж, дэмжинэ. Ажил хэргийн талаар ямар нэгэн шинэ санаа, оновчтой шийдэл олсон бол түүнийгээ зөвхөн өөртөө хадгалаарай. Хийх зүйл болон бодож сэтгэсэн зүйлдээ хянуур байхыг зөвлөж байна. Өөрийн хийж чадахгүй зүйлийг оролдох, мэдэхгүй салбарт ажиллах гэсний хэрэггүй. Энэ нь өөртөө эрсдэл үүрүүлж байгаа хэрэг болно. Худал хуурмаг дайралтад өртөх магадлал өндөр. Бусдын хуурамч санаа бодол, худал хов яриа газар авч ажил хийхэд төвөгтэй байдал үүсгэнэ. Аливаа муу хандлагыг багасгахад тэвчээртэй болон ёс суртахуунтай байдал хүчтэй нөлөөлөх болно.

Ихэр: Энэ долоо хоногт бүх зүйлийг зэрэгцүүлэн хийх гэж зүтгэвэл өөрийгөө стрессдүүлж ядаргаанд орох болно. Бүгдийг төлөвлөгөөний дагуу хийх гэж хичээх хэрэггүй. Заримдаа төлөвлөөгүй хийсэн ажил ч том амжилт авчрах нь бий. Ямар ч үед тайван байдлаа хадгалахыг эрхэмлээрэй. Одоогийн амьдралын болж бүтэхгүй бүхнийг өөртөө холбох гэсний хэрэггүй. Хамт олон болон ойрын хүмүүсийн итгэл найдварыг алдахгүйн төлөө бүхий л хичээл зүтгэл, бие сэтгэлээ зориулахыг зөвлөж байна. Өөрт тус хүргэсэн хэнд ч баярлаж талархсанаа илэрхийлж хариу барь. Та шударга ёс, хүнлэг чанарыг эрмэлзэн өөртөө шүүмжлэлтэй хандаарай. Бизнес эрхэлдэг хүмүүс олон олдохгүй сайхан боломжийг нээж мэднэ. Хов жив, атаа жөтөө төрүүлэх үйл явдлаас холхон бай. Хойшлуулж орхисон бүхий л ажлаа эргэж харан ямар шийдвэр гаргах хэрэгтэйг тунгаан бод. Албан хүсэлт тавих, гомдол санал гаргах зэрэгт таатай байх тул цаг алдалгүй энэ мөчийг ашиглаарай. Хэрэв та бүхий л зүйлд ул суурьтай, анхаарал болгоомжтой хандаж чадвал амжилт таныг дагах болно. Олон нийтийн үйлчилгээнд ажилладаг хүмүүс ачаалалтай цаг үеийг туулна. Залуу хүмүүсийн ахиж дэвших боломжийг нь хаах, удирдлагын зүгээс ирэх дарамт шахалт ихтэй байна. Өөрийн боломжийг харж, зоригтойхон өөрчлөлт хийх хэрэгтэй. Хувийн орлогоо нэмэгдүүлэх, амьдрал ахуйгаа дээшлүүлэх хүсэл нь юуг ч хамаагүй хийх хүсэл төрүүлж магадгүй. Хэрэв та өөрийн оюун ухаан болон ур чадвартаа итгэлтэй байж чадвал одоогийн хийж дадсан ажил тань амьдралыг тэтгэх болно гэдгийг санаарай. Гэхдээ нарийн мэргэжилтнээс зөвлөгөө авах, сургалтад суух талаар бодоорой. Хамтрагч нартайгаа өөрийн туршлагыг хуваалцах, бусдыг сургахад өөрийн боломжоо харамгүй зориулна. Шинжлэх ухааны ахиц дэвшлээр сонирхолтой зүйлийн мөн чанарыг судлах танд амьдралын амтыг мэдрүүлэх болно.

Мэлхий: Хүндхэн долоо хоног өнгөрөх нь. Долоо хоногийн эхээр таны амьдралын хэв маягаа өөрчлөхөөр шийдсэн шийдвэр нь биеллээ олж үр дүнгээ өгч эхэлнэ. Өөртөө итгэх байдал алдагдсан ч хэт их хичээх хэрэггүй. Учир нь зарим нэг зүйл урам хугарал авчирч магадгүй. Эрсдэл дагуулсан ажилд оролцох, худалдан авалт хийх шаардлагагүй. Эргэн тойрны хүмүүстэй хандах хандлагаа эерэг байлгаж, харилцаандаа болгоомжтой хандахыг зөвлөж байна. Долоо хоногийн дундуур ирээдүйн амжилтын гараагаа хийх боломж гарна. Сэтгэл санааны илрэлээ шууд гаргахгүй байхыг хичээгээрэй. Ганц бие эрчүүд таагүй хүнтэй танилцах нь харамсал төрүүлэх ба сэтгэл санаагаар унах шалтгаан болно. Санхүүгийн байдал тань тогтворгүй, ашиг орлого багатай байхаас гадна энэ удаад алдагдал хүлээх магадлалтай бол долоо хоногийн сүүлээр хайхрамжгүй, хэнэггүй байдал танд сайхан боломжийг өөрөөсөө түлхэхэд хүргэж магадгүй. Элдэв адармаатай адал явдлаас холхон байхыг зөвлөж байна. Одоогийн албан тушаалаасаа дээш ахих эсэх нь зөвхөн танаас шалтгаалах бололтой. Санхүүгийн байдал тань тогтворгүй байгаа тул эрсдэлтэй алхам хийх, элдэв адал явдалд бүү орооцолд. Яаруу адгуу зангаасаа болж бүгдийг баллаж болзошгүй тул анхааралтай байгаарай.

Арслан: Энэ долоо хоногт худалдаа наймааны ажилд туршлага дутна. Та хэн нэгнээс суралцахыг хүснэ. Зарим ажил тань бүтэлгүйтэж, урам хугарна. Танд чадвар байгаа ч мэдлэг туршлага дутуу байгааг ойлго. Хов живээр ажил хэргээ явуулах хэрэггүй. Бүхий л зүйлд өөрийн эрч хүчтэй байдлаа харуулах хэрэгтэй. Судалж, туршаагүй зүйлийг дур мэдэн хийснээр том алдааг гаргах магадлал өндөр байна. Болох болохгүй бүх ажлыг зэрэг хийх гэж зүтгэх хэрэггүй. Эргэн тойронд болж буй үйл явдлуудад шууд оролцох бус ихэнх тохиолдолд тэвчээр заан хөндлөнгөөс ажиглах хэрэгтэй. Осолтой, эрсдэлтэй зүйлээр оролдохгүй байхыг анхаар. Энгийн хэмнэлээр амьдрах нь танд илүү тохиромжтой. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалаа хадгалж, үр хүүхэдтэйгээ нээлттэй, илэн далангүй хандаарай. Удаан хугацаанд ар гэр, амьдрал ахуйдаа санаа тавьж чадаагүй бол энэ тал дээр маш хариуцлагатай байхыг эрмэлзэнэ. Хувийн амьдрал элдэв асуудал бэрхшээлгүй, гэр бүлийн хүмүүс тань баяр хөөрөөр дүүрэн байна. Аливаа баяр жаргал эсвэл зовлон бэрхшээлийг хамгийн хайртай хүмүүстэйгээ хуваалцаарай. Хайр дурлалын хувьд азтай одтой байж, ганц бие хүмүүс хайсан хүнээ олно. Хайр дурлалын адал явдал өрнөл ихтэй ч ахицтай байна.

Охин: Ашигтай ажлын санал ирнэ. Идэвх санаачилгаа нэмэгдүүлж, ажил хэрэгт бүтээлч байдлаар хандаж чадвал таны орчин нөхцөл, амьдрал чанар ихээхэн өөрчлөгдөхийг мэдрэх болно. Байр суурь, нэр төрөө дээшлүүлж чадна. Өмнө нь тохиролцоогүй ажлын шаардлага нь бусдын дургүйг хүргэж болзошгүй. Та өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлээ зөв үедээ зөв цагтаа гаргаж сурах хэрэгтэй. Тэсвэр тэвчээртэй байж, сэтгэлийн сөрөг хөдөлгөөнөө дарахыг оролдоорой. Үнэтэй эд зүйл худалдан авах гэж байгаа бол сэтгэлийн хөөрлөөр хандах хэрэггүй. Өөрийн боломж бололцоог сайн тооцоорой. Ажил хэргийн хүрээнд хийх алхам таны санхүүгийн болон материаллаг байдалд их нөлөөлөх болно. Ажил хэргийн улмаас та өөрийн үзэл бодлоос ухарч магадгүй. Энэ нь хувийн эрх ашгаа хойш тавьсан хамт олны төлөөх ухралт бол та эмзэглэх хэрэггүй. Дарга дээд албан тушаалтантайгаа үг зөрөх, маргахаас зайлсхий. Мэргэжлийн чиглэлийн ажил ч их байх бөгөөд удирдах дарга албан тушаалтантай нүүр тулах цаг үе юм. Та өөрийгөө хөгжүүлэх, авьяас чадвараа гаргах, өөрийгөө илэрхийлэхэд таатай. Өөрийн эхлүүлсэн ажилдаа шинэ хамрагч, түнштэй болж магадгүй. Таны бусдын үгийг сонсох чадвар нэмэгдэж, харилцан ойлголцож чадна. Харин өөрийгөө бусдаас илүү, хамгийн шилдэг нь гэж батлах гэсний хэрэггүй. Эрүүл мэндийн асуудал гарвал эмчийн зөвлөгөөг сайтар сонс. Хайртай хүмүүс нухацтай ярилцаж сүүлийн үед болж буй явдлуудаа дүгнэхэд хүрнэ. Бие биедээ итгэх итгэлээ алдалгүй барьж чадвал гомдох, сэтгэл эмтрэх байдал үүсэхгүй.

Жинлүүр: Долоо хоногийн эхэн үе нь од эрхэс таныг ивээж байгаа тул гэрээ хэлэлцээр хийх, олон нийттэй харилцах үйл ажиллагаанд тун таатай байна. Хамтын ажил саадгүй бүтэх болно. Та удаан хугацааны турш хийгээгүй ажлаа хийж түүнээсээ урам зориг авна. Эргэлзээтэй аливаа асуудал нь таныг урагш ахихад саад болж магадгүй тул туршлагатай мэргэжилтэн эсвэл дотнын хүнээсээ зөвлөгөө авахад буруудахгүй. Таны хувьд гарын үзүүрээр л хийгдэх ажлыг бусдад хариуцуулах юм бол дараа танд их ачаалал өгч магадгүй гэдгийг санаарай. Ганц бие хүмүүс хайр сэтгэлээ олж магадгүй. Долоо хоногийн дундуур амьдралын эрч хүч дээгүүр байх тул ямар ч саад бэрхшээл тулгарсан даван гарах сэтгэлийн тэнхээтэй байна. Өрсөлдөгч нарын үүсгэх үл ойлголцолд сэтгэл зүйн хувьд бэлэн байгаарай. Хайртай хүнийхээ итгэлийг алдах зүйл бүү хий. Хүсэл шуналдаа хөтлөгдөн буруу алхам хийж магадгүй. Зугаа цэнгэлээ түр хойшлуулаарай. Харин долоо хоногийн сүүлээр од эрхэс сэтгэл санааны хувирлаа хянах хэрэгтэй гэж зөвлөж байна. Таагүй нөхцөл байдал янз бүрийн зүйлд хүргэж болзошгүй. Нөхцөл байдлыг бодитоор үнэлж цэгнэ. Магадгүй эд хөрөнгөтэй холбоотой асуудал гарна. Огцом зантай, биеэ барьж чаддаггүй хүмүүс сэтгэл гутарч, эрч хүчгүй болно. Тогтворгүй байдал нь таныг болон ойр дотнын хүмүүсийг тавгүйтүүлнэ. Хайр дурлалд яарах хэрэггүй. Цаг нь ирэхээр та сайхан харилцааг хүлээн авах болно.

Хилэнц: Гадаад орчны нөлөөнд автан, гол зорилгоо умартахгүй байхыг сануулж байна. Ямар ч ажил ихээхэн эрч хүч, цаг хугацааг шаардах болно. Өөдрөг үзэл, тууштай зан энэхүү ээдрээтэй байдлаас нэр төртэйгөөр гарахад чинь тус болно. Эд хөрөнгө, өнгө мөнгөний төлөө улайран тэмцэх нь таныг давчуу ангалд аваачна гэдгийг санаарай. Өөрийгөө бусдаас дутахгүй гэдгийг харуулах хүсэл оргилно. Гэр бүлд тулгарсан аливаа асуудлыг төлөвлөгөөндөө оруулж бусдад төвөг болохооргүй зохицуулаарай. Мөнгө санхүүгийн хувьд үрэлгэн байдлаа арилгахыг зөвлөж байна. Санхүүгийн зарим асуудал урган гарч магадгүй. Энэ нь төлөгдөөгүй үлдсэн өр зээлтэй холбоотой байж магадгүй. Ажил хэргийн болон хувийн уулзалт, ярилцлагад оролцож болох ч онцын шаардлага багатай зүйлд их цаг үрэх хэрэггүй. Таны түргэн зангаасаа болж зарим дотнын хүн тань гомдож болзошгүй тул сэтгэл санаагаа тайван байлгаж нөхцөл байдалд сайн дүн шинжилгээ хийгээрэй. Ар гэрт бага зэргийн асуудал гарч болзошгүй ч ахмад хүмүүсийн зөвлөгөөг дагавал, дарж чадна. Хувийн амьдралаа зохицуулах шаардлагатай хүмүүсийн хувьд үр хүүхэд, ар гэр гэж явсаар өөр бусад зүйлд цаг зав зарцуулж чадахгүйд хүрнэ. Гэвч энэ нь хэсэгхэн цаг хугацааны л асуудал гэдгийг ойлгоорой. Сэтгэлийн амар амгаланг бэлэглэх нөхцөлийг өөрөө өөртөө бүрдүүл. Амьдралын тань эрч хүч энерги нэмэгдэж өөрийгөө илэрхийлэх чадварт тань сайнаар нөлөөлнө.

Нум: Долоо хоногийн эхээр бичиг баримттай холбоотой ажил хөөцөлдөх, мэргэжил мэдлэгийн хүрээгээ тэлэхэд тааламжтай. Мөн дээд албан тушаалын хүнтэйгээ үг хэлээ ололцох боломж гарна. Бүхнийг өөрийнхөөрөө хийх гэж зүтгэдэг хүнээс болж ажлын байранд томоохон маргаан дэгдэж болзошгүй. Тэвчээртэй ухаалаг байж сэтгэлийн хөөрлөө даран, тайван байдлыг бий болгохын тулд бясалгал хийж, мөргөн залбир. Долоо хоногийн дундуур ашиг орлого олж болохуйц ажлын санал танд ирэх ч зарим нэг хувийн асуудлаас болж барьж авах зориг дутна. Гэвч олдсон боломж таны амьдралд ихээхэн эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг санаж дахин бодож, гэр бүлийнхэнтэйгээ ярилцахад гэмгүй байх. Харилцан тохиролцоо, таатай нөхцөлийн хүрээнд санасан зорьсондоо хялбархан хүрч чадна. Аливаа шинэчлэл нь гэр бүлд тань нэлээд таатай нөхцөл байдлыг авчирна. Харин ганц бие хүмүүсийн хайр сэтгэлийн асуудал нэлээн бүрхэг байна. Долоо хоногийн сүүлээр гол чухал гэж үзсэн ажил хэрэгт гэнэтийн таатай үйл явдал тохиох төлөв харагдаж байна. Тиймээс ирээдүйгээ өөдрөг үзлээр харахыг од эрхэс зөвлөж байна. Ажил хэргийн нэр хүнд мэдэгдэхүйц хэмжээгээр өсөх болно. Энэ нь оногдсон ажлаас гадна хэний ч хийж зүрхлээгүй, чадаагүй зүйлд мэргэжлийн ур чадвараа харуулан амжилттай гүйцэтгэсэн таны хичээл зүтгэл байх болно. Хүний амаар хийсэн үйлдэл танд төвөг учруулах болно. Үйл ажиллагаагаа сайтар тооцоолж нягтлах шаардлага гарна. Аливаа уулзалтууд амжилттай байж, таны санаснаар бүтэх болно.

Матар: Долоо хоногийн эхээр чухал шаардлагатай гэсэн ажлаа нэн түрүүлж хийхгүй бол танд гэнэтийн яаралтай ажил гарч төлөвлөсөн ажлаа гүйцэлдүүлж чадахгүйд хүрнэ. Бүх зүйл нэг удаагийн оролдлогоор бүтнэ гэж найдах хэрэггүй тул хийж бүтээх бүхэндээ хангалттай хугацаа гаргах хэрэгтэй. Амьдралын төлөвлөгөөнд өөрчлөлт орсон бол ойрын хугацаанд засаж залруулах арга хэмжээ аваарай. Албан томилолт болон гадаад аялал зэрэг нь танд ихээхэн сургамж, туршлага болж өгнө. Долоо хоногийн дундуур олон үйл явдал таны төлөвлөгөөг тэр чигт нь өөрчилнө. Таны зорилгодоо тэмүүлэх эрч хүчтэй байдал хамт ажилладаг хүмүүст буруугаар ойлгогдоход хүргэнэ. Танд бүх хүнтэй эелдэг нийтэч байхыг зөвлөж байна. Харин долоо хоногийн сүүлээр ямар нэгэн зүйлд хөөгдсөн мэт яаран сандран ажиллах хэрэггүй. Тайван байж урсгалаар нь ажлаа хий. Аз туршсан алхмаас зайлсхийх нь таныг эрсдэлээс бүрэн хамгаалах болно. Өөрөөр сэтгэж, орлогын эх үүсвэрээ бий болгож чадахгүй бол чадварлаг нэгний удирдлага дор амжилт гаргаж болно гэдгийг санаарай. Хайртай хүнтэйгээ халуун дулаан уур амьсгалаа хэвээр хадгалаарай. Сэтгэл санааны өөдрөг байдал нь бүх ажил үйлсэд тань сайнаар нөлөөлөх болно.

Хумх: Энэ долоо хоногт бүтээлч байдал давамгайлна. Уран бүтээлийн болон шинжлэх ухааны ажилд тааламжтай байна. Аливаа ажил хэргийн уулзалт сонирхолтой болж өнгөрнө. Таатай мэдээ дуулж магадгүй. Энэ нь таныг ямар нэгэн шийдвэрт хүргэх мэдээ байх болно. Бодсон төлөвлөгөөгөө биелүүлэх гэж илүү хичээх хэрэгтэй болно. Өөртөө болон гэр бүлдээ бүхий л чөлөөт цаг заваа зориул. Хоол хүнс, эрүүл мэнддээ анхааран, архи дарс хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Өөрт байгаа бүхий л нөөц бололцоог зүй зохистой ашиглаж чадвал нийгэмд эзлэх байр сууриа сайжруулах болно. Нөлөө бүхий хүмүүстэй харилцаагаа бэхжүүлснээр санхүүгийн байдлаа сайжруулах болно. Таны уйгагүй хөдөлмөрч зан томоохон амжилтыг авчрахад ихээхэн нөлөөлнө. Та бусдын итгэлийг дааж, хайрыг татаж гялалзах болно. Гэхдээ та хэт их биеэ тоосон зан гаргахгүй байхыг зөвлөж байна. Бага зэргийн сэтгэл гутралыг богино хугацаанд даван гарахгүй бол том асуудал болж магадгүй. Танд хамгийн ойрын дотнын зөвлөх хүн нь мэргэжлийн арга барил сайтай нэгэн байх хэрэгтэй болно. Хэлэх үг яриагаа анхаарч, бусадтай харилцахдаа түрэмгий байдал гаргахаас зайлсхий. Аль болох ажил хэрэгч байдлыг эрхэмлэх хэрэгтэй. Томоохон наймаа арилжаа хийх хэрэггүй. Та өөрийн боломжоо зохих ёсоор үнэлэхгүй бол зөв шийдвэр гаргаж чадахгүй байж мэднэ. Ойлгомжгүй нөхцөл байдал үүссэн ч тайван байдал, зөв шугамаа хадгалах хэрэгтэй. Ялих шалихгүй зүйлд хутгалдахгүй байхыг од эрхэс зөвлөж байна.

Загас: Энэ долоо хоногт дотоод сэтгэлийг хөндсөн, хувийн амьдралын нарийн зүйлдээ хайнга хандах хэрэггүй. Бичиг цаас бүрдүүлэх болон эд материал шалгахтай холбоотой ажил амжилттай байна. Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, хүссэн албан тушаалдаа очно. Ойрын үед хараагүй сонин содон үйл явдал болно. Ховор нандин, сонин содон зүйлийн талаар мэдээлэл олж авах гэж нэлээд цаг зарцуулж магадгүй. Таны тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа хүмүүст туслахыг од эрхэс зөвлөж байна. Таны анхаарал халамж олон хүнд хэрэгтэй байж магадгүй. Танилын хүрээ өргөсөх нь сайн ч, хэн нь хэн бэ гэдгээ сайтар мэдэх хэрэгтэй үе. Мөнгө санхүүгийн хувьд тогтвортой бус байх бөгөөд нэлээдгүй зарлага гарч болзошгүй. Санхүүгийн нөхцөл байдал хангалттай сайн биш байгаа бол хүссэн бүхнээ авах гэж зүтгэх хэрэггүй. Ялихгүй зүйлээс болж өөрийгөө ядраах хэрэггүй. Оюун ухаан болон итгэл үнэмшил тань аливаа үүсэх таагүй байдлаас гарахад тань туслах болно. Шинээр зүйл эхлүүлэх гэхээсээ илүү өмнөх дуусаагүй ажлаа цэгцлэх нь нэн тэргүүний зорилго байх хэрэгтэй. Хувийн амьдралдаа эерэг зөв өөрчлөлтийг ямар нэгэн аргаар хэрэгжүүлэх хэрэгтэй. Уучлал гуйх, гэмээ ухаарах нь амьдралын эрч хүчийг дээшлүүлж, аз жаргалтай байх эхлэл болно. Таны хувьд бодол санаагаа төвлөрүүлэх, өөрийгөө идэвхтэйгээр амраах хэрэгтэй үе. Оролцсон бүхэндээ ялагч байх найдлага бага ч хичээл зүтгэлийг тань од эрхэс ивээнэ гэдгийг санаарай. Гэр бүл, ойр дотнынхондоо амар тайван байдлыг бэлэглэ.

Таны сурталчилгаа