Цаг үеийн мэдээ

Нийтийн тээврийн бодлогын газар, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж хамтран Уран жолоодлогын тэмцээнийг Монгол наадам цогцолборт зохион байгууллаа.

Уг тэмцээн нь жолооч нарын ур чадварыг нэмэгдүүлэх, ямар нэгэн саад бэрхшээл тохиолдсон үед шуурхай арга хэмжээ авах, аюулгүй байдлыг хангах дадал суух, бусдаасаа суралцах, туршлага судлах гэх мэт олон талын ач холбогдолтой . 

Энэ удаагийн тэмцээн өмнөх жилүүдийнхээс  онцлог болжээ. Нийтийн тээврийн бүх автобусанд хяналтын камер суурилуулсан. Уралдаанд оролцсон жолооч нарын ажлын өдрийн бичлэгийг хянаж / бэлэн мөнгө авсан эсэх, зогсоолгүй газар зогссон эсэх, тамхи татсан эсэх/ ёс зүйн алдаа гаргаагүй байхыг гол шалгуураа болгосон юм. Жолоочид ур чадвараас гадна зөв хандлага харилцаа, иргэдтэй хүнлэг, зөв боловсон харилцаж, ёс зүйг эрхэмлэдэг байх нь чухал. Тиймээс хяналтын камерын бичлэгээ хянаж дуусаад ялагчаа тодруулах юм. 

Энэхүү уралдааныг нийтийн тээврийн салбар үүссэний 55 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан бөгөөд 11 аж ахуйн нэгжийн 16 багийн 85 жолооч оролцлоо.

Таны сурталчилгаа