Цаг үеийн мэдээ

Дархан-Уул аймаг, Дархан сумын 15 дугаар  багт гэр шатаж байна гэх дуудлага мэдээллийг өчигдөр 19:48 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид очиход, иргэн П-ын эзэмшлийн 5 ханатай гэр, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг унтраажээ. Уг гал түймэрт иргэн П/50 настай, эрэгтэй/ өртөж нас барсныг Цагдаагийн газарт шилжүүлэн өгч ажилласан байна.

Таны сурталчилгаа