Төв аймаг, Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Дагналтай” гэдэг газарт тус сумын харьяат иргэн Н нь 4 хүний хамт самар түүж яваад есдүгээр сарын 22-ны өдрийн 18:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг есдүгээр сарын 23-ны өдрийн 09:00 цагт Онцгой байдлын албанд хүлээн авсан. Тус аймгийн Мөнгөнморьт сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс, орон нутгийн иргэд иргэн Н /54 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг Жаргалант багийн “Дагналтай” гэдэг газраас “Чигчрээний даваа” гэдэг газар хүртэл мориор болон явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул хүч нэмэгдүүлсэн дуудлагаар Төв аймгийн Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид “Дагналтай” гэдэг газрын чиглэлд 06:00 цагт хөдөлгөөн үйлдсэн. Эрэн хайх, ажиллагааг зохион байгуулж, есдүгээр сарын 24-ний өдрийн 11:50 цагт алга болсон иргэн Н-ийг 11:25 цагт ар гэрийхэн “Дагналдай” гэдэг газраас эсэн мэнд олж эрлийн ажиллагааг зогсоожээ.