Япон улсын Ното мужид энэ сарын 21-нд аадар бороо орсны улмаас их хэмжээний үер бууж, долоон иргэн амь насаа алдаж, олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Мөн 6000 гаруй айл, өрх тог цахилгаангүй болж, зам гүүр үерт автан, олон зуун байшин нуржээ.
Аврах ажиллагаанд дайчлагдан үүрэг гүйцэтгэж байсан зургаан алба хаагч нурангид дарагдан, ор сураггүй болсон байна.
Харин Важима хотод цагийн хугацаанд 121 мм хур тунадас орж, дээд хэмжээг тогтоосон бол Сүзү хотод мөн хугацаанд 84.5 мм хур тунадас орсон нь түүхэн дэх хамгийн дээд хэмжээг давсан тохиолдол болж бүртгэгджээ.