Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 27-нд нутгийн зарим газраар, 28-29-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, хүйтэрч, салхи шуургатай байна.
Иймд зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэх, тариа ногоо цасанд дарагдах, ил задгай хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
- Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг тогтмол хүлээн авах,
- Хол, ойрын замд гарахдаа сонор сэрэмжтэй байх,
- Автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, шатахуун, хүнсний нөөц, дулаан хувцастай явах,
- Хязгаарлагдмал орчинд шөнө оройн цагаар хол, ойрын замд гарахгүй байх,
- Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр ганцааранг нь үлдээхгүй байх,
- Тариа, ногоогоо хайрагдах аюулаас хамгаалж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.