Цаг үеийн мэдээ

Прокурорын байгууллага 2024 оны III улиралд хэрэг бүртгэлтийн 62.309, мөрдөн байцаалтын 20.456 хэрэгт хяналт тавьж, 11.085 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон 431 хүнийг сэжигтнээр баривчилж, яллагдагчаар татагдсан 871 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна. 

Мөн сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах талаар мөрдөгчөөс гаргасан саналыг прокурор хянаад, 52 хүнийг баривчлахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Таны сурталчилгаа