Цаг үеийн мэдээ

Хэнтий аймгийн Мөрөн сумын Чандган багт өвс ачсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг аравдугаар сарын 14-ний өдрийн 09:14 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход Дорнод аймгийн төвөөс Улаанбаатар хотын чиглэлд өвс тээвэрлэж явсан иргэн Б-гийн “Dayun CGV3310WD32” загварын том оврын ачааны автомашины ачааны хэсэгт гал гарч 350 боодол өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Таны сурталчилгаа