Цаг үеийн мэдээ

Playtime хөгжмийн фестивалийн үеэр хулгайд алдагдсан гар утсыг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг илрүүллээ.

Энэ оны есдүгээр сарын 30-ны өдөр Алтанбулгийн боомтоор улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан Iphone загварын 15 ширхэг гар утсыг хураан авсан. Уг хэрэгт Улаанбаатар Улан-Удэ хотын хооронд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг Toyota Velfire маркийн автомашины жолооч "З" холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Эд мөрийн баримтаар хураан авсан гар утаснууд нь нийслэлийн нутаг дэвсгэрээс халаасны хулгайн гэмт хэргийн улмаас алдагдсан ба одоогоор гурван хохирогчийг тогтоож, мэдүүлэг авчээ. Тодруулбал, Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан номын баярын үеэр алдсан Iphone 14 promax, Playtime хөгжмийн фестивалийн үеэр хулгайд алдсан Iphone зэрэг гар утасны эзэмшигчийг тогтоогоод байна. 

Таны сурталчилгаа