“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Онцгой байдлын байгууллага 2030 он хүртэл 10 сая мод тарих зорилт тавьсан бөгөөд 2024 оны хаврын мод тариалалтын байдлаар нийт 353,309 мод, жимсгэнийн мод, бут тарьсан. Мөн Дорнод, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Увс, Хэнтий аймагт өөрсдийн салбар нэгжүүдийг түшиглэн алба хаагчдадаа хариуцуулан 8 төрлийн 28429 үрсэлгээ ургуулсан юм.
Албаны хэмжээнд алба хаагчид намрын мод тариалалтын хүрээнд мод тарих ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал нийслэлийн хэмжээнд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-нд тэхийн шээг, шар хуайс 200 гаруй, “Олон Улсын эко цэцэрлэгт хүрээлэн”-нд эгэл нарс, сибирь гацуур, сибирь шинэс, эгэл монос, эгэл голт бор, үхрийн нүдний зэрэг 175 мод нийт 375 мод бут суулгаж усалгаа, арчилгааг хийлээ.
Албаны хэмжээнд ирэх амралтын өдрүүдэд мод, бут, сөөг тарих ажил үргэлжилнэ.