Улсын хилээр бараа материалыг хууль бусаар нэвтрүүлэх, татвараас зайлсхийх, гэмт хэрэгтэй тэмцэх, шуудангийн сүлжээг ашиглан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис улсын хилээр нэвтрүүлэх үйлдлээс сэргийлэх урьдчилан мэдээлэл солилцох зорилгоор Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, “Монгол шуудан” Хувьцаат компанитай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд, Гаалийн ерөнхий газрын дарга, бригадын генерал Р.Отгонжаргал, Монгол Улсын Шуудангийн томилогдсон оператор “Монгол шуудан” Хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн оролцож, гарын үсэг зурж баталгаажуулав.
Дээрх санамж бичгийг байгуулснаар хил дамнасан хууль бус бараа эргэлттэй тэмцэх, олон улсын шуудан илгээмжийн сувгийн аюулгүй байдлыг хангах, шуудан илгээмжийн нэвтрүүлэх чадварыг сайжруулах, худалдааг хөнгөвчлөх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг илүү уялдаа холбоотой болгох, хамтын ажиллагааг сайжруулах олон талын ач холбогдолтой юм.