Цаг үеийн мэдээ

12 ордын энэ долоо хоногийн зурхайг танилцуулж байна (2024/11/18 - 2024/11/24).  

Хонь: Бусдыг дагаж намирах, зорилгогүй үйлдэл хийх зэрэг нь таныг эвгүй байдалд оруулж болзошгүй. Эелдэг найрсаг харилцаа өөртөө таатай байдлаар нөхцөл байдлыг эргүүлэх боломж олгоно. Бусдын хандлагыг бүү шүүмжил. Хувийн амьдралдаа үйл явдлын өрнөлийг анхааралтай ажиглаж санаачилгыг бүү алд. Өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхэд шаардагдах зөвлөгөөг дотнын хүнээс авахаас төвөгшөөх хэрэггүй. Энэ нь танд томоохон түлхэц хөшүүрэг болж болно. Хэн нэгнийг өөрийн хүсэл мөрөөдлийн төлөө үгүйсгэх хэрэггүй. Ойр дотнын хүмүүстэйгээ харилцахдаа шинэ арга барилыг нэвтрүүл. Энэ нь танд зөв дадал олоход сайн туслах болно. Аав ээж, ах дүүсийн зүгээс танд ирэх хайр халамж нь сэтгэлийг тайван амгалан болгоно. Ганц амьдрах юм чинь гээд мөнгө хөрөнгө, цаг заваа үр ашиг өгөхгүй зүйлд зарцуулах хэрэггүй. Санхүүгийн байдлаа дээшлүүлэхэд тань найз нөхөд тань туслах болно. Ховор тохиох боломж гарах тул бодлоготой, тооцоотой байхыг зөвлөж байна. Цаг зав, эрч хүчээ зөв зарцуул. Сайн нягтлаагүй алдаатай мэдээллээс болж алдаа гаргаж магадгүй. Энэ нь бусдад хэт итгэн, өөрийн ажилдаа санаа тавиагүйгээс ихээхэн шалтгаална. Гадаад харилцаа тогтоох оролдлого амжилттай болох бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээр амжилттай болно. Эрх мэдэлтэй эсвэл хөрөнгө чинээтэй хэн нэгнээс хамтран ажиллах санал ирнэ. Хийж дадсан, мэргэшсэн ажил хэрэг дээрээ удаан эргэлзэлгүй олдсон боломжоос атгаж авах хэрэгтэй. Гэхдээ хэт эрсдэлтэй эсвэл сайн мэдэхгүй үйл ажиллагаанд мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг дагах хэрэгтэй. Хэтэрхий их зүйлд бүү шуна. Өөрийн боломж бололцоогоо тодорхойлон хүч хүрэх зүйлийг л хийх хэрэгтэй. 

Үхэр: Бусдын сэтгэл санааг ойлгохдоо тааруу байна. Тодорхой ойлголтод хүрэхийн тулд илүү мэдрэмж хэрэгтэй байж магадгүй. Хэт ачаалалтай ажиллах эсвэл ганцаараа бүгдийг хийх гэж зүтгэх хэрэггүй. Мэргэжлийн шалгалт сорилтод амжилт гаргах нь танд нэр төр, байр сууриа бататгах таатай боломж байна. Гэхдээ ямар нэгэн чухал шийдвэр гаргасны хэрэггүй. Тохиромжтой мөчийг хүлээх нь зөв шийдэл болно. Албан тушаалын өөрчлөлт, халаа сэлгээ танд таагүй нөлөөлж болзошгүй. Гаднын хүчин зүйлийн нөлөөтэй танд ямар нэгэн асуудал тохиолдож болзошгүй. Ганцаараа шийдвэр гаргахгүй байхыг зөвлөж байна. Хувийн амьдралаа анхаарах бололтой. Хувийн амьдралд тохиолдсон зарим нэг төвөгтэй асуудлыг ч зохицуулж чадна. Эрс шийдэмгий байж, зорьсноо эхлүүлж чадахгүй бол хий дэмий мөрөөдөгч болон хувирна. Хайрын харилцаагаа дээшлүүлэх таатай цаг мөч гарч ирнэ. Долоо хоногийн сүүл рүү хамтрагч нарын харилцаа таатай байх ба олон боломж олж ирэх гэрээ хэлэлцээр хийнэ. Ажлын идэвхээ алдахгүй барьж байх нь сонирхол татахуйц зүйлийг олж авах боломж олгоно. Урт хугацааны төлөвлөгөө гаргах хүмүүс сэтгэл хөдлөлөө хяналтдаа байлга. Ажил хэргийн явц өрнөл муутай, амжилттай ирээдүй харагдахгүй байх нь сэтгэлээр унах шалтгаан болж магадгүй. Хүн бүрийн хүсэлт гуйлтыг биелүүлэхээс татгалзах хэрэгтэй. Амьдралын гэрэл гэгээтэй талыг харж, өөдрөг байхыг хичээ. Өөрийн дотоод сэтгэл рүү өнгийн харж, сайн сонсоорой. Хэнийг ч бай хувийн амьдралдаа хөндлөнгөөс оролцохын эсрэг зогс. Буруу үйлдлүүд сөрөг хандлагаас үүсэлтэй байх бололтой. 

Ихэр: Үнэт эдлэл, эд хөрөнгө худалдан авах бол гадаад гял цал байдлыг бус чанар, хийц зэргийг илүүд үзэх хэрэгтэй. Гэр бүлийн харилцаанд асуудал тулгарна. Үр хүүхэдтэйгээ зөв харьцах хэрэгтэй. Тэдний хийж буй үйлдэл, хэлж буй үг бүхэн эцэг эхийн харилцаанаас ихээхэн шалтгаалдаг гэдгийг санаарай. Эргэн тойрны хүмүүс дотроос хэн нэгэн таны эсрэг үйлдэл хийж магадгүй. Та болж буй нөхцөл байдлыг хийсвэрээр дүгнэх гэсний хэрэггүй. Муу санасан хүмүүсийн үйлдэл таныг ажлаа урагшлуулахад муугаар нөлөөлнө. Өөрийн дотоод мөн чанараар нөхцөл байдлаа хянаж байхыг од эрхэс зөвлөж байна. Эргэн тойрны хүмүүсийн саналыг үлдээлгүй авч хэлэлцэн, ажил хэрэг болгох тал дээр нарийн судалгаа хийх хэрэгтэй. Чухал хариуцлагатай шийдвэрүүдийг гаргахад таатай үе байна. Мэргэжлийн ур чадвараа ч харуулах боломж гарна. Хүн бүрд таалагдах гэж аашлах хэрэггүй. Хэдийгээр төлөвлөснөө хийж гүйцэлдүүлэхэд хүнд байх боловч айж шантрах хэрэггүй. Долоо хоногийн сүүл рүү бусдад амлалт өгөхгүй, бичиг баримттай холбоотой үйл ажиллагааг хэт хурдтай явахгүй байхыг зөвлөж байна. Хувийн амьдралд хүндрэл гарч мэднэ. Нэгэн хэвийн уйтгартай хэв маягаасаа залхах тул одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун бус байх бололтой. Ойр дотнын хүмүүс болон өөрийн эрүүл мэндэд анхаарал хандуулаарай. Хайр дурлалын харилцаанд үл ойлголцол үүснэ. Ганц бие хүмүүс санаандгүй учирсан хүндээ сэтгэл алдрах, хоосон найдлага тавьсны хэрэггүй гэж од эрхэс анхааруулж байна. Амьдралд тань тус дэм болохоосоо илүүтэй төвөг болдог, хов жив хэл ам ихтэй хүмүүсээс холбоо харилцаагаа тасалсан нь дээр байх. 

Мэлхий: Энэ долоо хоногт ажлыг чанартай, хурдан хийж гүйцэтгэх чадвар өндөр биш байна. Цаг хугацаандаа амжихгүй бол ажлыг эхлүүлэх ч хэрэггүй. Хашир туршлагатай мэргэжилтний зөвлөгөө танд нэлээд чухал байх бөгөөд хэрэгтэй зүйлийг хэлж өгөхөөр байна. Таны дотоод мэдрэмжийн нөлөөнөөс шалтгаалан бусадтай харилцах үед хэрүүл маргаан дэгдэх магадлал өндөр байна. Уур бухимдлаа дарж барихад их тэвчээр шаардана. Хөндлөнгийн хүмүүсийн сөрөг нөлөө танд муугаар нөлөөлнө. Өөрийн гаргасан алдаанаасаа болж сэтгэл санаагаар унах магадлалтай. Хэт дураараа аашлах нь ойр орчны уур амьсгалыг эвдэхээс гадна өөрийнхөө ажлыг ч баллаж мэднэ. Эрүүл мэндийн байдал доройтох магадлалтай. Бие сул дорой байгаа хүмүүс ямар нэгэн өвчний зовуурь мэдэрнэ. Долоо хоногийн сүүл рүү амаргүй зүйлд бие сэтгэлээ бэлэн байлгаж, гаднаас ямар нэгэн тусламж дэмжлэг ирэхгүй гэдгийг тооцох хэрэгтэй. Аливаа асуудал, хүндрэл бэрхшээлийг уужуу тайвнаар хүлээн авч, эрүүл ухаанаар тунгаан бодоорой. Ажлын төлөө улайран зүтгэхдээ бусад зүйлийг цалгардуулж болохгүй. Жижиг сажиг зүйлийг тоолгүй үлдээлгүй харин ч бүр ач холбогдол өгч өөрийн бүхий л анхаарлыг хандуулах хэрэгтэй. Мөн хөндлөнгийн санал шүүмжлэлийг дургүйцэлгүй хүлээж авах нь танд ихээхэн туршлага болно. Өөрийн хариуцсан зүйлийг цалгардуулж, өгсөн амлалтдаа хүрэхгүй бол таны нэр хүнд тэр хэмжээгээр буурна гэдгийг санаарай. Хамгийн дотнын хүмүүс тань таны сайн хийж чаддаг зүйлийг хийлгэхийг хүснэ. Үүнд татгалзах хэрэггүй. Эргэн тойрондоо өөрийн боломжоор тус дэмээ өгч байхыг зөвлөж байна. 

Арслан: Энэ долоо хоногийн эхээр элдэв хэрэгтэй хэрэггүй уулзалт, хурал цуглаанд оролцохоос татгалзах нь өлзийтэй. Хүн бүртэй ойлголцож, нэг шийдвэрт хүрэх боломж бараг байхгүй гэдгийг од эрхэс сануулж байна. Таны төлөвлөгөө зарим нэг талаар өөрчлөгдөж магадгүй гол хүслээ биелүүлж чадна. Хувийн авьяас чадвараа ил гаргаснаар үр дүнг нь хурдан үзнэ. Харин хайр дурлалын адал явдал нь нэлээд гуниг, гутралыг авчирч магадгүй. Долоо хоногийн дундуур аар саар асуудлаас болоод нэр хүндээ алдах эсвэл тооцоолж байсан мөнгө орж ирэхгүй байх магадлалтай. Мөнгө санхүүгийн талаар шийдвэр гаргах хэрэгтэй бол сэтгэлийн хөдлөлөөр шийдэхгүй байхыг зөвлөж байна. Ихэнх хүмүүс сэргэлэн цовоо, эрч хүчтэй байх ч, үл мэдэх шалтгаанаар төвөгтэй нөхцөл байдалд орж магадгүй. Хөндлөнгийн өдөөн хатгалгад бүү авт. Харин долоо хоногийн сүүлчээр аль болох тайван байдлаа хадгалахыг од эрхэс танд зөвлөж байна. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой худалдаа арилжаанд анхааралтай хандаарай. Уран бүтээл хийх, ном зохиол бичих зэрэг ажилд илүү таатай үе. Оюунлаг хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн хувьд ачаалал өндөртэй байх ч төлөвлөсөн ажлынхаа ард гарна. Амралтын өдрийг гэр бүлийн хүрээнд өнгөрүүлээрэй. 

Охин: Шүүх цагдаагийн маргаантай асуудлаа шийдвэрлэхэд таатай байна. Ямар ч үед ойр дотнын хүмүүсийн тусламж дэмжлэг авахаас татгалзах хэрэггүй. Эрүүл мэнд таны хувьд хамгийн чухал анхаарах зүйл гэдгийг мэдэх байх хэрэгтэй. Хоол хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд анхаарахыг од эрхэс танд сануулж байна. Түгшүүртэй нөхцөл байдалд өөртөө итгэлгүй байх нь байдлыг хүндрүүлж магадгүй. Хэт ачаалалтай байдлаас болж эрч хүч тань буурах байх. Хэн нэгний өдөөн хатгалга идэвхтэй болох магадлалтай. Шинээр хийж байгаа буюу туршиж байгаа зүйл нь богино хугацаанд л сонирхол татахаас цаашгүй бололтой. Зарим нэг тооцоолоогүй зүйлээс болж санхүүгийн алдагдалд орж болзошгүй. Ямар ч төрлийн зарлага нь бага гэлтгүй таны амьдралд ихээхэн нөлөөлөх болно. Материаллаг байдлын тухай хий мөрөөдөөд хэрэггүй. Жижиг сажиг зүйлд сатааралгүй хамгийн чухал гэж бодсон зүйлээ идэвхийлэн барьж авах нь чухал үе. Эрх чөлөөнд тэмүүлэх хүслээ хэт барилгүйгээр чөлөөтэй сэтгэх нь танд тааламжтай орчныг бүрдүүлж өгнө. Долоо хоногийн сүүл рүү хийсэн ажлын үр дүн нь маш тааламжтай байх болно. Зочид хүлээж авах, төрөл садантайгаа эсвэл дотнын найз нартайгаа уулзах нь сэтгэлийн тааламжтай байдал авчирна. Харин эсрэг хүйстэнтэйгээ болгоомжтой харьцаарай. Бусдад хэт өндөр шаардлага тавих нь тэдний дургүйцлийг хүргэж болзошгүй. Ямар ч нөхцөлд үг хэл, үзэл бодол нийлдэггүй хүнтэй заавал ярилцах гэсний хэрэггүй. 

Жинлүүр: Энэ долоо хоногт учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой ямар нэгэн алхам хийхэд маш тохиромжтой байна. Хувийн амьдралд өөрчлөлт гарахыг од эрхэс зөгнөж байна. Зарим өөрчлөлт нь танд ойлгомжгүй санагдан, таалагдахгүй байж магадгүй ч тэгтэл санаа зовох зүйл биш байна. Магадгүй санхүүгийн саад бэрхшээл ч гарч магадгүй. Иймд гэнэтийн эрсдэлд бэлэн байхын тулд мөнгөн хуримтлалыг бий болгоход одооноос анхаар. Хувийн хүсэл сонирхол, сэтгэл хөдлөлөө барих чадвартай хүмүүс санхүү хөрөнгөө арвижуулна. Чухал шийдвэрийг хамт олноороо хэлэлцэж гарахад тохиромжтой үе. Ямар нэгэн шийдвэртэй алхам хийх шаардлага тулгарвал өмнөх туршлагаа сайн ашиглаарай. Шинэ зүйл турших нь оновчгүй бөгөөд цаг их авах магадлалтай байна. Ихэнх хүмүүс ямар ч нөхцөл байдалд зохицох чадвар өндөр байна. Долоо хоногийн сүүл рүү ажлын үр дүнгийнхээ талаар сайхан мэдээ сонсох бололтой. Боловсруулсан шинэ санаагаа танилцуулж, нэр хүндээ өсгөж чадна. Олон нийтийг хамарсан ажилд оролцох, эрдэм шинжилгээний судалгаа хийх зэрэг үйл ажиллагаа амжилттай болно. Байгууллага, хамт олны дунд зохион байгуулсан үйл ажиллагаа сэтгэлийг сэргээх, урам зориг өгөхүйц байж чадна. Ойр дотнынхонтойгоо харьцах харилцаа таатай байх тул сэтгэл ханамжтай байдал ноёрхоно. Болж буй үйл явдлуудад хэт эмзэг хандахгүйг хичээ. Аливаа асуудлыг дэвэргэх хэрэггүй. 

Хилэнц: Энэ долоо хоногийн эхээр үйлчилгээний салбарт ажилладаг хүмүүс ачаалал ихтэй ч үр бүтээд сайтай байхаас гадна нүдэнд харагдахуйц ашиг шим олж чадна. Эрүүл мэндийн тал дээр өөрийгөө эрсдэлд оруулах хоол хүнснээс татгалзаарай. Олон нийттэй харилцах, ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулах зэрэг нь амжилттай байна. Зарим хүмүүсийн хувьд хийсвэр сэтгэлгээ давамгайлан түүнээсээ салж чадахгүй бол бодит байдалд нийцэх гэж багагүй саад бэрхшээлийг туулж магадгүй. Долоо хоногийн дундуур үйл ажиллагаандаа бүтээлч санаа нэвтрүүлэх, идэвхтэй ажиллахад таатай байна. Таны тэсвэр тэвчээргүй байдал, түргэн зангаас шалтгаалан үл ойлголцол үүсэж магадгүй. Бүх зүйл таны ааш аягаас ихээхэн шалтгаална гэдгийг санаарай. Гэр бүлийн хувьд тогтсон орлоготой л болохгүй бол амьдралын аар саар, янз бүрийн зардлууд өссөөр мөнгөний гачигдалд орж болзошгүй. Од эрхсийн таагүй байрлал нь таны ажил амьдралд сөрөг нөлөө үзүүлж магадгүй тул ямар нэгэн эрсдэлтэй хөрөнгө оруулалт болон томоохон худалдан авалт хийхгүй байхыг анхааруулж байна. Харин долоо хоногийн сүүлээр хувийн амьдрал болон найз нөхөдтэй холбоотой асуудал үүсэж бүх цагийг тань барах болно. Ганц бие хүмүүс гадуур гарч олны дунд байхад тохиромжтой үе. Таны хөдөлмөрийн чадвар болон эрч хүч тааруухан байна. Хувь заяа таныг яаж ч сорьсон бай та түүнд бууж өгөх хэрэггүй. Таны уналт, азгүйдэл хэн нэгнийг баярлуулж магадгүй гэдгийг санаарай. 

Нум: Энэ долоо хоногт мөнгө санхүүгийн тал дээр амжилт олох магадлалтай ч худал хуурмаг мэдээлэл бий болно. Хувийн бизнес эрхлэх эсвэл санхүүгээ дээшлүүлэхэд таатай байх ба аливаа тулгарсан асуудлаа хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлээрэй. Мөнгө санхүүгийн хэмнэлт хийх тал анхаарахгүй бол байгаа мөнгөө зоргоороо үрж дуусаж байж санаа амрах нь нэлээд асуудалд оруулна. Гэнэтийн байдал нь эрсдэлтэй алхам хийхэд хүргэж мэднэ. Бодит байдлаас зөрсөн таамаглал таныг зөв замаас гаргаж мэднэ. Шууд л амжилтад хүрэх, шинэ өөрчлөлт хийх гэж хичээх хэрэггүй. Ажлын байраа өөрчлөх, огт мэдэхгүй салбарт ажиллах гэж яарах хэрэггүй. Энэ нь ойрын хугацаандаа алдаатай үйл хөдлөлийн нэг байх болно. Аливаа харилцаанд асуудал үүсвэл үүнийг дагаад хийх ажил ундарна. Олон нийттэй харилцах болон хөл хөдөлгөөн ихтэй газраар очихоос зайлсхий. Найз нөхдийн хүрээлэлд шууд оруулах эсэх нь эргэлзээтэй хэн нэгэнтэй танилцана. Шинээр хүнтэй танилцах нь ч тохиромжгүй бөгөөд танд муугаар нөлөөлж болохуйц нэгэн байх болно. Таны хувьд гэр бүлийн уур амьсгал юу юунаас илүү чухал байх бөгөөд хэн нэгний зохисгүй үйлдлээс болоод асуудал үүсэх талтай. Ялихгүй маргаан нь томоохон зөрчилдөөн үүсгэж болзошгүй. Ойр дотнын хүмүүстэй харилцахдаа өөрийн сэтгэл санааны илрэлийг хяналгүй, дураараа аашлах хэрэггүй. Өрхийн төсвөө тооцож, орлого зарлагаа бодож үзэхэд илүүдэхгүй үе. Хэн нэгний хувийн эрх ашгийг хөндөх асуудлыг сөхөгдөн гарч ирнэ. 

Матар: Төрийн албаны байгууллагатай харьцахад тохиромжтой байна. Ямар ч нөхцөл байдал үүссэн бодит байдалтай нүүр тулж, асуудлыг олон талаас нь харах зайлшгүй шаардлагатай. Хэрэв өнгөц, хөнгөн хандвал буруу шийдвэр, бодлогогүй алхам хийх магадлал өндөр байгааг санаарай. Аливаа сөрөг хандлага болон маргаан зөрчилдөөн нь таатай зүйл авчрахгүй тул өөрийн тэсвэр тэвчээртэй чанарыг үзүүлж таагүй нөхцөл байдлаас холдохыг хичээ. Идэвхтэй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй ч эрсдэл шаардахгүй ажил хийхэд тохиромжтой. Таагүй үйл явдлаас өөрийгөө цэвэрхэн авч гарах хэрэгтэй байна. Хэрэв алдаа хийсэн бол тэр даруйд нь засаж залруул. Тэгвэл таны нэр хүнд мэдэгдэхүйц өснө. Сэтгэл санаа тогтворгүй, тайван бус байвал бясалгал хийх, өөрийгөө сонсох зэргээр сэтгэл оюуны ариусал, тайвшралыг олж авахыг хичээ. Бодит нөхцөл байдлыг олж харах мэдрэмж дутмаг байх тул өнгөц дүгнэлт хийж магадгүй. Амьдралын сайхан дурсамжаа баяжуулах юм бол уран бүтээл туурвих онгод хийморь сэргэнэ. Найз нөхдийн дэмжлэг танд маш их эрч хүч, урам зориг бэлэглэнэ. Олон нийтийн арга хэмжээнд үйлчилгээ үзүүлэх ажил удахгүй хийж магадгүй. Бэлтгэлээ эртнээс эхлүүлэх хэрэгтэй. Та эрч хүчтэй байдлаараа бусдын гайхширлыг төрүүлж чадна. Зарим хөндлөнгийн сөрөг хандлагыг үл тоон өөрийн амжилтын төлөө зөвхөн урагшаа зорь. 

Хумх: Долоо хоногийн эхээр од эрхсийн нөлөө таны хувийн дотно харилцааг тодотгож, хэн нэгэнтэй сэтгэлээ хуваалцах чин хүсэл хүчтэй төрж эхэлнэ. Хүсэл мөрөөдөл тань бодит байдал болон хувирч магадгүй юм. Хэдийгээр төөрөгдөл, тодорхойгүй байдал үргэлжилсээр байх боловч асуудлыг шийдвэрлэх чадвар тань нэмэгдэх болно. Хайртай хүмүүстээ гэнэтийн бэлэг барьж, аз жаргалыг бэлэглээрэй. Өмнөхөөсөө илүү хичээхэд үр дүнгээ үзэж чадна гэдэгт итгэж болно. Харин эрүүл мэнддээ асуудал үүсэх юм бол сэтгэлээр унах хэрэггүй. Урам зоригоо алдаж болохгүй. Долоо хоногийн дундуур ажил хэрэг маш их анхаарал, төвлөрлийг шаардаж байна. Бусад хүмүүс таны чадал чансааг үнэлж дүгнэж, үгийг тань сонсох болно. Чухал шаардлагатай ажилдаа хэн нэгний оролцоог хэт авах хэрэггүй. Илүү төвлөрч ажиллахыг чухалчлаарай. Долоо хоногийн сүүлээр ахмад хүмүүс эрүүл мэнддээ анхаарал хандуулахад илүүдэхгүй. Ажил болон хувийн харилцаанд өөрийн санал бодлыг илэрхийлэхдээ шулуун шударга байх бололтой. Гэхдээ өөрийн мэдэлгүй хийсэн үйлдэл нь ойрын хүнтэйгээ харьцахад муугаар нөлөөлнө. Гэр бүлийнхэндээ зориулж чадахгүй цаг заваа гаргах бүрэн боломжтой болно. Сэтгэл санааны байдал нь ойр орчныхоо нөлөөг мэдрэхгүй байх нь зөрчил үүсгэхэд хүрч магадгүй. 

Загас: Эрч хүчтэй байх ч бусдын үгэнд хэт автвал буруу шийдвэр гаргах эрсдэл байгааг анхаар. Өөрийн үзэл бодлоо хамгаалахад үүссэн нөхцөл байдал багагүй саад болно. Олны анхаарлыг татсан сэдвээр хэн нэгэнтэй мэтгэлцэх ч шаардлага үүсэж мэднэ. Мөнгө санхүүгийн үйл ажиллагаанд амжилт олохоор байна. Хүсэл тэмүүлэл, эрч хүчийг од эрхэс үнэлэх бололтой. Таны төлөвлөсөн ажил тань амжилттай бүтэх магадлал бий болно. Гэхдээ хэт эрсдэл дагуулсан ажилд гар дүрэх хэрэггүй. Мөн ачаалал ихтэй, хүч чадал шаардсан ажил нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Ойр дотно харилцаанд тэр бүр байдаггүй сайн ойлголцол ноёрхоно. Харин сайн танихгүй хүмүүстэй хэт илэн далангүй байсны хэрэггүй. Мөн өөрийн зорилго, төлөвлөгөөг өөртөө л хадгал. Чухал уулзалт, хуралд оролцох бөгөөд таны хувьд нэлээд хүлээлттэй байж магадгүй. Эртнээс бэлдсэн бол хэлэх үг, биеэ авч явах байдал зэргээ эмх цэгцтэй болгосон байх хариуцлагатай байх үе. Өнгө мөнгөнд хууртахгүй байх хэрэгтэй. Аливаа зүйлийг гүнд нь ортол ойлгож судлахыг хичээ. Хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудалд хөнгөн хуумгай хандах болохгүй. Өөрийн бодит бололцоог зөвөөр үнэлж дүгнэх цаг иржээ. Долоо хоногийн төгсгөлд амьдралын эрч хүч буурснаас шалтгаалж ажил хэргийн харилцаанд хүндрэл, үл ойлголцол үүсэх магадлалтай. Ач холбогдолтой бичиг баримтад алдаа эндүүрэл гарч болзошгүй. Бүх зүйлийг сайн шалгах хэрэгтэй болно. Алба болон амины ажил тань чухал байх нь амрах зав гаргаж өгөхгүй бололтой. Гэхдээ ямар ч ажлын цаг хугацаа нь тулсан байсан ч гэлээ та өөрийн эрүүл мэнд болон гэр бүлээ хайхралгүй өнгөрч болохгүй. 

Таны сурталчилгаа