Цаг үеийн мэдээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 4, гал түймрийн 67 дуудлага бүртгэгдлээ. Алба хаагчид 137 иргэний аюулгүй байдлыг ханган, 7 тэрбум 59 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллав.

Сүүлийн өдрүүдэд хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага буурахгүй байна. Иймд хогийн сувагт ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна. 

Гэр хорооллын айл өрхүүд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг ханган, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг зөвлөж байна. 

Таны сурталчилгаа