Мексикийн Нэгдсэн Улсын нийслэл Меxико xотноо "Мiss Universe-2024" тэмцээн болж, титмийн эзнээр Дани Улсын мисс Виктория Кьяр Теилви тодорсон.
Монгол Улсыг төлөөлж үндэсний ялагч З.Номинзул амжилттай оролцлоо. Тэрээр тэмцээний дараа тусалж дэмжсэн хүмүүстээ хандан талархлаа илэрхийллээ.
З.Номинзул: "Дэлхийн хамгийн том миссийн тэмцээн болох Miss Universe тэмцээнд энэ жил эх орноо төлөөлөн 127 орны охид бүсгүйчүүдтэй Мексик улсын Мехико хотод 20 хоногийн турш гоо сайхан, зүрх сэтгэл, идэвх зүтгэл, оюун ухаан, хариуцлагатай байдал, харилцаа хандлага гээд бүхий л талаараа өрсөлдлөө. Тухайн улсыг төлөөлөн оролцож байгаа оролцогчоор нь тэр улсыг дүгнэдэг учраас бүх сэтгэл зүрх, хүч чадлаа дайчлан Монгол орныхоо үүх түүхийг дэлхийд сурталчилсандаа туйлын таатай байна. Миссийн тэмцээн бол зөвхөн хөөрхөн сайхан гадаад төрхөө дүгнэдэггүй сэтгэл зүрх, дотоод гоо сайхны тэмцээн юм.
Эх орондоо энэ гайхалтай тэмцээнийг зохион байгуулаад зогсохгүй дэлхийн тэмцээнд оролцоход маш сайн дэмжиж тусалж хүч, урам зориг өгсөн Miss universe Mongolia үндэсний захирлууд болон тусалж дэмжсэн бүх хүмүүстээ талархал илэрхийлье.
Мексикт амьдардаг үзэж дэмжихээр ирсэн монголчууд болоод тултал дэмжсэн бүх Монголчууддаа Булган нутгийнхандаа маш их баярлалаа. Та бүхний минь дэмжлэг намайг хурцалж, хичээх ёстойг маань сануулж, өөртөө итгэхэд тусалсан юм шүү. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг үгийг жинхэнэ утгаар нь мэдэрлээ. Энэ бол зөвхөн эхлэл цаашдаа олон боломж, хүч сорьсон сорилтуудтай тулгарахад бэлэн байна. Бүгдэд нь хайртай шүү" гэлээ.