Хөдөө аж ахуйн биржээр анх удаа үрийн буудайн дуудлага худалдааг Хөдөө аж ахуйн корпорацтай хамтран зохион байгууллаа. Тус дуудлага худалдаагаар нийт 561 сая төгрөгийн үнэ бүхий 2025 оны хаврын тариалалтад олгох энэ оны ургацын шинэ үрийн болон тэжээлийн таримлын үр арилжаалагдсан.
Дуудлага худалдаагаар:
-Дархан 144
-Алтайская 70
-Юнион
-Гонец
-Бурятская остистия
-Алтайская 325 зэрэг сортын үрүүд худалдаалагдахаар бүртгүүлсэн бөгөөд нийт 13 ААН-үүд дуудлага худалдаанд оролцож худалдан авалт хийлээ.
Цаашид үрийн буудайн дуудлага худалдааг танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөөд байна.