Цаг үеийн мэдээ

Албан тушаалтан үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэхийг яаж тогтоох вэ? Жишээ нь:  

Шинээр худалдан авсан орон сууцныхаа эх үүсвэрийг “Бусдаас зээлсэн мөнгөөр авсан” гэж тайлбарладаг хэр нь зээлийн гэрээ байхгүй, хувь хүн хуулийн этгээд, банкнаас зээл авсан гэх үндэслэл тогтоогдоогүй. 

Банк болон ББСБ-аас их хэмжээний зээл авсан, тухайн зээлийг богино хугацаанд төлж барагдуулсан боловч энэ нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хууль ёсны орлогоор төлөх үндэслэлгүй, хууль ёсны цалин, орлогоос давсан байх. 

Авто тээврийн хэрэгсэл байхгүй гэж мэдүүлсэн хэр нь хамаарал бүхий этгээдийн нэр дээр бүртгэлтэй автомашиныг хувийн хэрэгцээндээ байнга унаж хэрэглэдэг, гэтэл хамаарал бүхий этгээд нь тухайн тээврийн хэрэгслийг худалдан авах орлогын эх үүсвэргүй байх. 

Өдөр тутмын орлого, зарлагын гүйлгээ хийхдээ бусдын нэр дээрх харилцах данс ашигладаг бөгөөд уг дансаар их хэмжээний орлого хүлээн авсан. 

Дээрх мэт тохиолдлуудыг гэмт хэргийн шинжтэй гэж үзэх тул тухайн мэдүүлэг гаргагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгадаг байна. 

Таны сурталчилгаа