Нийслэл хотын шинэ суурьшлын бүсийг тэлэх, иргэдийн ая тухтай таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Нийслэлийн Орон Сууцны Корпорациас Багахангай дүүргийн хоёрдугаар хороонд найман айлын орон сууцны төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
Төслийн барилга угсралтын тендерийг энэ оны наймдугаар сард зарласан бөгөөд гүйцэтгэгчээр “Жавхлан хүслэн” ХХК шалгарч барилга угсралтын ажлыг эхлүүлсэн юм.
Тус төслийг Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн газар дээр хэрэгжүүлж буй бөгөөд барилга угсралтын ажил 40 хувьтай явж байна.
Ногоон байгууламж бүхий найман айлын орон сууц ирэх онд ашиглалтад орно.
зочин
2024-11-19
НОСК -ийн мөнгө гэж юу байхав идэх нэг арга байна
зочин
2024-11-19
НОСК -ийн мөнгө гэж юу байхав идэх нэг арга байна