2024 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхэд шаардагдах зөвлөгөөг дотнын хүнээс авахаас төвөгшөөх хэрэггүй. Энэ нь танд томоохон түлхэц хөшүүрэг болж болно. Хэн нэгнийг өөрийн хүсэл мөрөөдлийн төлөө үгүйсгэх хэрэггүй. Аав ээж, ах дүүсийн зүгээс танд ирэх хайр халамж нь сэтгэлийг тайван амгалан болгоно.
Үхэр: Мэргэжлийн шалгалт сорилтод амжилт гаргах нь танд нэр төр, байр сууриа бататгах таатай боломж байна. Нөхцөл байдлыг та маш сайн ашиглаж чадна. Гэхдээ ямар нэгэн чухал шийдвэр гаргасны хэрэггүй. Тохиромжтой мөчийг хүлээх нь зөв шийдэл болно. Албан тушаалын өөрчлөлт, халаа сэлгээ танд таагүй нөлөөлж болзошгүй.
Ихэр: Эргэн тойрны хүмүүс дотроос хэн нэгэн таны эсрэг үйлдэл хийж магадгүй. Та болж буй нөхцөл байдлыг хийсвэрээр дүгнэх гэсний хэрэггүй. Муу санасан хүмүүсийн үйлдэл таныг ажлаа урагшлуулахад муугаар нөлөөлнө. Хамтрагч нарынхаа харилцаанд үүссэн нөхцөл байдал нь эргэж харахад хүргэнэ. Та өөрийн дотоод мөн чанараар нөхцөл байдлаа хянаж байхыг од эрхэс зөвлөж байна.
Мэлхий: Таны дотоод мэдрэмжийн нөлөөнөөс шалтгаалан бусадтай харилцах үед хэрүүл маргаан дэгдэх магадлал өндөр байна. Уур бухимдлаа дарж барихад их тэвчээр шаардана. Хөндлөнгийн хүмүүсийн сөрөг нөлөө танд муугаар нөлөөлнө. Ажил хэрэг, үйл ажиллагаандаа хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргах хэрэггүй.
Арслан: Ажлын амар хялбар гэж бүү хар. Илүү хянамгай хандсанаар амжилтад хүрэх цаг хугацааг ойртуулах байх. Таны төлөвлөгөө зарим нэг талаар өөрчлөгдөж магадгүй гол хүслээ биелүүлж чадна. Хувийн авьяас чадвараа ил гаргаснаар үр дүнг нь хурдан үзнэ. Харин хайр дурлалын адал явдал нь нэлээд гуниг, гутралыг авчирч магадгүй.
Охин: Түгшүүртэй нөхцөл байдалд өөртөө итгэлгүй байх нь байдлыг хүндрүүлж магадгүй. Энэ нөхцөл байдлаас гарахын тулд нэлээд эрч хүч шаардагдах болно. Хэт ачаалалтай байдлаас болж эрч хүч тань буурах байх. Хэн нэгний өдөөн хатгалга идэвхтэй болох магадлалтай. Таныг чиглэн ирсэн сорилтыг ухаалаг байдлаар даван гараарай.
Жинлүүр: Хувийн амьдралд ямар нэгэн асуудал тулгарч болзошгүй. Магадгүй санхүүгийн саад бэрхшээл ч гарч магадгүй. Иймд гэнэтийн эрсдэлд бэлэн байхын тулд мөнгөн хуримтлалыг бий болгоход одооноос анхаар. Үрэлгэн байдал, тооцоогүй зан тань хувь хүний хариуцлагатай салшгүй холбоотой байна. Бизнес, худалдаа наймаанд гарсан асуудлыг олон талаас нь судалж шийдвэрлээрэй.
Хилэнц: Олон нийттэй харилцах, ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулах зэрэг нь амжилттай байна. Бүтээлч онгод хөглөгдөх тул зарим нэг чухал ажил хэргийг амжилттай явуулах эрч хүч, энергиэр дүүрэн байна. Зарим хүмүүсийн хувьд хийсвэр сэтгэлгээ давамгайлан түүнээсээ салж чадахгүй бол бодит байдалд нийцэх гэж багагүй саад бэрхшээлийг туулж магадгүй.
Нум: Мөнгө санхүүгийн тал дээр амжилт олох магадлалтай ч худал хуурмаг мэдээлэл бий болно. Бодит байдлаас зөрсөн таамаглал таныг зөв замаас гаргаж мэднэ. Магадгүй та бүхнийг өөдрөг, гэрэл гэгээтэй талаас нь харж байж болох юм. Гэвч үнэн хэрэг дээрээ тун болгоомжтой байж, бүгдийг сайн тооцохыг од эрхэс танд зөвлөж байна. Найз нөхдийн хүрээлэлд шууд оруулах эсэх нь эргэлзээтэй хэн нэгэнтэй танилцана.
Матар: Өөрийн үзэл бодолдоо тууштай зогсон, итгэл үнэмшлээ хадгалж үлдэх хэрэгтэй болно. Аливаа сөрөг хандлага болон маргаан зөрчилдөөн нь таатай зүйл авчрахгүй тул өөрийн тэсвэр тэвчээртэй чанарыг үзүүлж таагүй нөхцөл байдлаас холдохыг хичээ. Идэвхтэй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй ч эрсдэл шаардахгүй ажил хийхэд тохиромжтой.
Хумх: Од эрхсийн нөлөө таны хувийн дотно харилцааг тодотгож, хэн нэгэнтэй сэтгэлээ хуваалцах чин хүсэл хүчтэй төрж эхэлнэ. Хүсэл мөрөөдөл тань бодит байдал болон хувирч магадгүй юм. Хэдийгээр төөрөгдөл, тодорхойгүй байдал үргэлжилсээр байх боловч асуудлыг шийдвэрлэх чадвар тань нэмэгдэх болно. Өөртөө бүх талаар тааламжтай байдал бий болгохыг хичээ.
Загас: Мөнгө санхүүгийн үйл ажиллагаанд амжилт олох өдрүүдийн нэг байна. Хүсэл тэмүүлэл, эрч хүчийг од эрхэс үнэлэх бололтой. Таны төлөвлөсөн ажил тань амжилттай бүтэх магадлал бий болно. Гэхдээ хэт эрсдэл дагуулсан ажилд гар дүрэх хэрэггүй. Мөн ачаалал ихтэй, хүч чадал шаардсан ажил нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй.