Цаг үеийн мэдээ

Сан Францискогийн “Otherlab” старт-ап компанийн мэргэжилтнүүд “Lightfoot” хэмээх нарны зайн скүүтер бүтээжээ. Энэ нь 750 ваттын хоёр зангилаа мотор, 48В лити-ион батарейгаар тэжээгдэх юм. Улмаар 120 ваттын нарны зайг бүрэн цэнэглэснээр 37 миль буюу 60 км замыг туулна.

Мөн нарны гэрлийн нөлөөллөөс хамааран өдөрт 29-32 км/цаг хүртэл хурдлах боломжтой. Нарны зайн хавтан нь скүүтер унаж буй хүний хөлд халах мэдрэмж төрүүлэхгүй. 2.8 инчийн LCD мэдрэгчтэй дэлгэц нь зай болон хурдны мэдээллийг харуулах юм.

4995 долларын үнэтэй “Lightfoot”-ыг унахад зөвшөөрөл шаардлагагүй бөгөөд зам, дугуйн замаар явах боломжтой.

Эх сурвалж: Technology innovation

Таны сурталчилгаа