Монгол Улсын Ерөнхий сайдын 71 дүгээр захирамжаар батлагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г үндэсний хэмжээнд танилцуулах ажлыг Засгийн газар, Жендерийн үндэсний хороо хамтран зохион байгуулж байна.
Энэ хүрээнд тус төлөвлөгөөг танилцуулах сургалтыг Жендерийн үндэсний хорооноос Гадаад харилцааны яамны албан хаагчдад танилцуулах сургалт 11 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулагдав. Сургалтын үеэр эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон гарц, шийдлийн талаар мэдээлэл хийв. “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар хэрэгжүүлэх төлөвлөгөө”-нд туссан дөрвөн зорилт бүхий 36 үйл ажиллагааг 2024-2027 онд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран хэрэгжүүлэх аж.