Цаг үеийн мэдээ

2024 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Сайн нягтлаагүй алдаатай мэдээллээс болж алдаа гаргаж магадгүй. Энэ нь бусдад хэт итгэн, өөрийн ажилдаа санаа тавиагүйгээс ихээхэн шалтгаална. Гадаад харилцаа тогтоох оролдлого амжилттай болох бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээр амжилттай болно. 

Үхэр: Хувийн амьдралаа анхаарах бололтой. Хувийн амьдралд тохиолдох зарим нэг төвөгтэй асуудлыг ч зохицуулж чадна. Мөн биеэ авч явах байдалдаа өөрчлөлт хийх нь таны зөв сонголт байж мэднэ. Эрс шийдэмгий байж, зорьсноо эхлүүлж чадахгүй бол хий дэмий мөрөөдөгч болон хувирна. Хайрын харилцаагаа дээшлүүлэх таатай цаг мөч гарч ирнэ. 

Ихэр: Зохион байгуулах чадвараа гаргах өдөр. Мөн мэргэжлийн ур чадвараа ч харуулах боломж гарна. Харин сул дорой, идэвхгүй байдал ихээхэн саад болж магадгүй. Шаардлагатай үед зоригтой шийдэмгий байдлаа харуулах хэрэгтэй. Хүн бүрд таалагдах гэж аашлах хэрэггүй. Хэдийгээр төлөвлөснөө хийж гүйцэлдүүлэхэд хүнд байх боловч айж шантрах хэрэггүй. 

Мэлхий: Өөрийн гаргасан алдаанаасаа болж сэтгэл санаагаар унах магадлалтай. Хэт дураараа аашлах нь ойр орчны уур амьсгалыг эвдэхээс гадна өөрийнхөө ажлыг ч баллаж мэднэ. Залуу хүмүүсийн гаргасан санал нэлээд шалгуурыг давах болно. Харин туршлагатай мэргэжилтнүүдийн хувьд байдал эсрэгээрээ байх бөгөөд тэднийг од эрхэс ивээж байна. Гэнэтийн бэлэг, сайхан мэдээ ирэх болно. 

Арслан: Ихэнх хүмүүс сэргэлэн цовоо, эрч хүчтэй байх ч, үл мэдэх шалтгаанаар төвөгтэй нөхцөл байдалд орж магадгүй. Таны стресс бухимдал нь орчин тойрны бүх хүмүүсийг тавгүйтүүлнэ. Хөндлөнгийн өдөөн хатгалгад бүү авт. Аль болох тайван байдлаа хадгалахыг од эрхэс танд зөвлөж байна. 

Охин: Сайн сайхан зүйлийг бодож, таагүй хандлагаас салж сурах хэрэгтэй. Материаллаг байдлын тухай хий мөрөөдөөд хэрэггүй. Харин амьдралаа өөрчлөх тодорхой дорвитой арга хэмжээ авч, ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй. Жижиг сажиг зүйлд сатааралгүй хамгийн чухал гэж бодсон зүйлээ идэвхийлэн барьж авах нь чухал үе. 

Жинлүүр: Эхлүүлсэн ажил тань амжилттай болж таныг сэтгэлийг сэргээнэ. Энэ өдөр ихэнх хүмүүс ямар ч нөхцөл байдалд зохицох чадвар өндөр байна. Хувийн хүсэл сонирхол, сэтгэл хөдлөлөө барих чадвартай хүмүүс санхүү хөрөнгөө арвижуулна. Өмнө нь босгосон амьдралаасаа сэтгэл ханамжтай байдлыг мэдэрнэ. 

Хилэнц: Бичиг баримт ажил ахиц муутай байх нь таны хувьд эрч хүчтэй биш байдлыг авчирч магадгүй. Гэсэн хэдий ч та цаг нь ирэхэд хийх ажлаа амжуулах л болно. Хэт яарах хэрэггүй. Гэр бүлийн хувьд тогтсон орлоготой л болохгүй бол амьдралын аар саар, янз бүрийн зардлууд өссөөр мөнгөний гачигдалд орж болзошгүй. 

Нум: Шууд л амжилтад хүрэх, шинэ өөрчлөлт хийх гэж хичээх хэрэггүй. Хэрэгжүүлэхэд бэрх хэт том зорилго бүү тавь. Ажлын байраа өөрчлөх, огт мэдэхгүй салбарт ажиллах гэж яарах хэрэггүй. Энэ нь ойрын хугацаандаа алдаатай үйл хөдлөлийн нэг байх болно. Таны эрч хүч тийм ч дээгүүр биш байгаа тул илүү хөдөлгөөн улам л төвөг болох болно. 

Матар: гараг Бүтээлч байдлаа ашиглан ажилдаа амжилт гаргах боломж байна. Таны нэр хүнд мэдэгдэхүйц өснө. Бясалгал хийх, өөрийгөө сонсох зэрэг нь таны оюун ухааныг тайвшруулж, амьдралын эрч хүчийг нэмэгдүүлж өгнө. Сэтгэл оюуны ариусал, тайвшралыг олж авахын тулд эрүүл агаарт алхах, сонирхолтой ном унших зэргээр өөртөө цаг зарцуулаарай. 

Хумх: Та бүхэн өөртөө таатай боломжийг хүлээх үе байна. Ихэнх хүмүүс өөрийн туйлын хүслээ биелүүлэхийг хичээнэ. Бодсон санасан бүгдээ хэт ил тод бус нууцлагдмал байхыг өөрөө анхааруул. Өмнөхөөсөө илүү хичээхэд үр дүнгээ үзэж чадна гэдэгт итгэж болно. Харин эрүүл мэнддээ асуудал үүсэх юм бол сэтгэлээр унах хэрэггүй. Урам зоригоо алдаж болохгүй. 

Загас: Чухал уулзалт, хуралд оролцох бөгөөд таны хувьд нэлээд хүлээлттэй байж магадгүй. Эртнээс бэлдсэн бол хэлэх үг, биеэ авч явах байдал зэргээ эмх цэгцтэй болгосон байх. Эртний хүсэл мөрөөдлөө биелүүлэх эхний алхмаа амжилттай хийнэ. Харин хайр сэтгэлийн ээдрээтэй харилцаа нь ахиц муутай байна. 

Таны сурталчилгаа