Цаг үеийн мэдээ

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаан загалмайн хороо хамтран гурван өрхөд өргөө цагаан гэр олголоо. Энэхүү үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг, Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Бэхбаяр, Улаан загалмайн хорооны дарга З.Өсөхбаяр болон ИТХ-ын төлөөлөгч, 13 дугаар хорооны Засаг дарга Н.Мөнхтогтох, Л.Баяндалай, ИТХ-ын төлөөлөгч, 17 дугаар хорооны Засаг дарга Г.Даваацэцэг, Ч.Санжидрагчаа нар оролцов.  Гэр хүлээлгэн өгөх үеэрээ Засаг даргын орлогч “Дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газарт нийгмийн халамжийн дэмжлэг хүссэн өргөдөл маш их ирдэг. Эдгээр өргөдлүүдийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу ажил хариуцсан Нийгмийн хөгжлийн хэлтэс, хорооны Засаг даргын Ажлын алба хамтран газар дээр нь нөхцөл байдлын үнэлгээ хийн түүнд үндэслэн Зөвлөлийн хурлаараа оруулж шийдвэрийг гаргадаг. Бид хүсэлт бүрийг шийдвэрлэх санхүүгийн боломж хомс. Үнэхээр гал, усны гамшгийн аюул, зорилтот бүлэг гээд маш олон үзүүлэлтийг харж, нийгмийн халамж нэн шаардлагатай иргэдэд бодит дэмжлэг үзүүлэхийг зорьдог гээд өргөө гэртээ өөдлөн дэвжиж, аз жаргалтай,  эрүүл энх, сайхан амьдрахыг хүсэн ерөөе” гэсэн юм.

Таны сурталчилгаа