Цаг үеийн мэдээ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг тэргүүтэй төлөөлөгчид Тайландын Хаант Улсын Бангкок хотноо 2024 оны 11 дүгээр сарын 19-21-ний өдөр болж буй “Бээжин+30” хэрэгжилтийн асуудлаарх Ази, Номхон далайн бүс нутгийн Сайд нарын бага хуралд оролцож байна.

Тус хуралд Жендэрийн үндэсний хороог төлөөлөн шинжээчидийн бүлгийн гишүүн Б.Онон оролцож байна.

Энэхүү бага хурал нь Бээжингийн тунхаглал ба үйл ажиллагааны хөтөлбөрийн бүсийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж, бүс нутгийн түвшинд зөвшилцөлд хүрэх зорилготой юм.

Тус тайланд орсон онцлох ажлууд:

Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Хууль зүйн туслалцааны тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуульд , Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хууль, Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль зэрэг нийт 10 суурь хуульд жендэрийн үзэл баримтлалыг тусгаж ажиллалаа.

2024 оны 1 сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлж байгаа Боловсролын ерөнхий  хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.3-д жендэрийн үзэл баримтлалыг албан боловсролын хөтөлбөрийн агуулгад тусгуулахаар хуульчиллаа. Үүний үр дүнд сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын, мэргэжлийн болон техникийн боловсролын, дээд боловсролын хөтөлбөрийн агуулга шинэчлэгдэхээс гадна сурах бичиг, багш бэлтгэх хөтөлбөрт мөн дэмжигдэх боломж бий болсон.

Улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд түүхэн өөрчлөлт гарсаныг ЖҮХ онцлон тэмдэглэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын Сонгуулийг тойрогт болон жагсаалтаар холимог системийг дэмжиж хуульчилсан. Мөн жендэрийн квот 20 хувь байсныг 40 хувьд хүргэх ЖҮХ-ны санаачилга дор УИХ-ын Эмэгтэй гишүүд, бүхий л намын эмэгтэйчүүд ТББ, ИНБ, ОУБ дэмжин нэгдэж ажилласны мөрөөр 30 хувийн квотыг 2024 оны сонгуульд хэрэглэхээр, 40 хувийн квотыг 2028 оны сонгуульд хэрэглэхээр хуульчилж чадлаа. Үүний үр дүнд 2024 оны сонгуульд 32 эмэгтэй гишүүд сонгогдож, Парламентад эзлэх эмэгтэйчүүдийн хувь 25.4 хувьд хүрлээ. Энэ нь Монгол Улсын Парламентын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд Азийн дунджийг ахиулж, Дэлхийн дундаж болох 26.9 хувь руу дөхсөн үзүүлэлт боллоо.

Улс төрийн намын тухай хууль нь 1992 оноос хойш олон удаагийн Парламент дамжин шинэчлэгдэж чадахгүй байсан бөгөөд 2023 онд шинэчилэн батлагдлаа. Энэ хуулийг ЖҮХ нь онцлон тэмдэглэхийг хүсч байна. Учир нь Тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, 8.8 зүйлд ЖҮХ нь улс төрийн намуудаас хүйсийн тэнцвэрт байдлын тайланг хүлээн авч дүгнэлт гаргаж Сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх, Сонгуулийн төв байгууллага нь тус дүгнэлтийг үндэслэн  улс төрийн намуудад санхүүжилт олгох асуудлыг шийдвэрлэхээр хуульчилсан. Энэхүү заалт нь 13 жилийн дараа Жендэрийн хуульд заасан заалт амилж хэрэгжиж эхлэхээр болсон түүхэн үйл ажил боллоо. ЖҮХ нь 2025 оноос тус тайланг хүлээн авах бөгөөд тайлангийн маягтуудыг Үндэсний статистикийн хороогоор батлуулаад байна. Үүний үр дүнд ЖҮХ нь улс төрийн намуудтай нягт хамтран ажиллаж намын бодлого, үйл ажиллагаанд жендэрийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх, намаар дамжин төрийн албаны өндөр албан тушаалд томилогдох хүйсийн харьцаанд онцгой анхаарч, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг бодитоор хангах боломж бүрдүүллээ.

Монгол эрэгтэй хүн эмэгтэйчүүдээс даруй 10 орчим жилээр бага насалж байгаа нь тэдний оролцоо, хэвшлийн ойлголтын хандлагаас үндэслэлтэй байгааг ЖҮХ нь 10000 орчим эрэгтэйчүүдийг хамруулан хийсэн судалгаанаас дүгнэсэн билээ. Иймд судалгаанд суурилан эрэгтэйчүүдийн чанартай урт наслалтыг нэмэгдүүлэх чиглэлээр түр тусгай арга хэмжээ болох тэдний эрүүл мэнд, эрүүл зан зүйл, стрессийг даван туулж буй хорт зуршлаас сэргийлэх болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол аваараас урьдчилан сэргийлэх чиглэлд нь дэмжсэн арга хэмжээний төлөвлөгөө (2020-2022)-г батлан хэрэгжүүлж ажиллалаа. Үүний мөрөөр үндэсний хэмжээнд эрэгтэйчүүд өөрсдийн оролцоотойгоор эрүүл мэнддээ анхаарахыг ойлгож, хүлээн зөвшөөрч тодорхой ахиц гарч эхэлсэн тул цаашид энэхүү төлөвлөгөөг үргэлжлүүлэх нь зүйтэй хэмээн ЖҮХ дүгнэж дараагийн (2024-2027) төлөвлөгөөг 2024 оны 5 сард батлаад байна. Цаашид хэрэгжилтийг дэмжин салбар дундын зохицуулалтыг ханган ажиллана.

Хөдөөгийн эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах чиглэлд ЖҮХ нь хэзээд анхааран ирсэн билээ. Мал аж ахуй нь Монгол Улсын эдийн засгийн 15 хувийг бүрдүүлж, хөдөлмөр эрхэлж буй дөрвөн хүн тутмын нэг нь тус салбарт ажиллаж байна. 2023 оны байдлаар нийт малчдын 39.9 хувь нь эмэгтэйчүүд байна. Монголын тогтвортой ирээдүй малчидтай, тэр дундаа малчин эмэгтэйчүүдтэй салшгүй холбоотой бөгөөд тэдний аж байдал, арга барилыг байнга сайжруулах нь төрийн бодлогын гол асуудал байсаар ирсэн. Гэвч малчин эмэгтэйчүүд өөрийгөө хөгжүүлэх, орчин үеийн техник технологи эзэмших талд дутмаг, санхүүгийн орлого нь тогтмол бус, цаашилбал хүний эрхээ бүрэн эдлэх боломж нь хязгаарлагдмал байна. Түүнчлэн нүүдлийн амьдралын хэв маяг, холын зайнаас хамааран малчдын хүүхэд бага боловсрол эзэмшихэд хүндрэл гарч байгааг 2021 онд эмэгтэй, эрэгтэй залуу малчдын амьдрал ахуй дахь жендэрийн дүн шинжилгээг 15-34 насны 900 орчим малчдыг хамруулан хийсэн судалгаа нотолсон билээ. Энэхүү судалгааны үр дүнг салбарын яамдуудад хуваалцаж, гарсөн зөвлөмжийн мөрөөр хамтран ажиллаж байна. зэргийг онцлохын сацуу шйдвэрлэх чиглэлд гаргаж буй сайн туршлагыг онцоллоо. Энэхүү асуудалд хувь намар оруулах зорилгоор 2024 оны НҮБ-ын эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын 68 дугаар чуулганд ЖҮХ нь “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах: төрийн үйлчилгээг тэгш, чанартай хүргэх, эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлэх” сэдэвт арга хэмжээг чуулганы эхний өдөр амжилттай зохион байгууллаа. ЖҮХ нь тус асуудлаар олон улсын хамтын ажиллагааг нэгтгэх чиглэлээр цаашид манлайлан ажиллахаар төлөвлөсөн.

Таны сурталчилгаа