"Цагийн ажил буюу даалгавар биелүүлэх ажил хийж мөнгө өсгөж өгнө" гэсэн зарын дагуу мөнгө байршуулж залилуулсан гэх гомдол мэдээлэл нэмэгдэж сүүлийн 4 сарын хугацаанд 619 гэмт хэрэг бүртгэгдэж шалгагдсанаас 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Тодруулбал: "Онлайн цагийн ажил хийлгэж мөнгө өсгөнө" гэх зарын дагуу холбогдож 12.262.459 төгрөг, цахимаар ажил хийх зорилгоор 13 удаагийн гүйлгээгээр 22 сая төгрөг, телеграм хаягаар "Даалгавар биелүүлж мөнгө өсгөж өгнө" гэх зарын дагуу холбогдож 7 удаагийн гүйлгээгээр 22 сая 300 мянган төгрөгийг шилжүүлж залилуулсан байна.
Иймд иргэд үл мэдэгдэх телеграм группүүдэд элсэхгүй байх, ямар ч тохиолдолд мөнгө шилжүүлэхгүй байх залилах гэмт хэрэгт өртсөн тохиолдолд цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэх шаардлагатай байна.