Монголын уулын спортын түүхэнд шинэ хуудас бичсэн уулчин Ц.Өсөхжаргал, уулын спортын дэд мастер уулчин Л.Пүрэвсүрэн нарт Дэлхийн хамгийн өндөр оргил Эверест (8848 м д.т.д) оргилд Монголоос анх удаа шерпагүй бие даан авиралт хийсэнд ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР цол олгох шийдвэрийг Монголын Уулчдын Үндэсний холбооны Удирдах зөвлөлийн гишүүд баталлаа.