Азийн хамгийн хүчирхэг лигүүдийг нэгтгэсэн East Asian Super League-ийн 2025-2026 оны улирлаас МСБХ-ны Үндэсний Дээд лигийн аварга багийг оролцуулах шийдвэр нь гарч, албан ёсны урилга иржээ. Ингэснээр манай лигийн аварга баг Японы B лиг, БНСУ-ын KBL, Филиппиний PBA, Тайваний P лигийн аваргуудтай өрсөлдөх боломжтой болж байна. Эдгээр багууд дээр Хонгконг, Макаогийн мэргэжлийн багууд оролцоно.
Манай багууд Азийн топ багуудтай өрсөлдөх нь багуудад маш олон талын хөгжлийн давуу талтайгаас гадна багийн санхүүгийн хувьд нэмэлт зардалгүйгээр орлого олох боломжийг үүсгэж байгаагаараа хамгийн давуу талтай юм.
Мөн Дэлхийн хамгийн их хүн амтай бүс болох БНСУ, Япон, Тайвань, Хонгконг, Макао, Филиппин, БНХАУ, Энэтхэг гэх мэт улсуудад Монгол Улсынхаа нэрийг сагсан бөмбөгөөр дамжуулан мандуулах боломж юм. Учир нь EASL-ийн медиа баг нь Азийн түвшинд маш өндөр хэмжээнд хүрч ажилладаг. EASL нь ФИБА-д хүлээн зөвшөөрөгдсөн хамтын ажиллагаатай бизнес лиг юм.
Нэг баг нэг улиралд зургаан тоглолт хийх ба үүнээс гурвыг нь өөрийн талбайд, гурвыг нь зочлон тоглох юм.
Шагналын сан 2.5 сая доллар ба хожил бүрээсээ бонус авах зэрэг олон боломжуудтай юм байна.