2024 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Нөхцөл байдлыг удирдан чиглүүлэх боломжийг эрж хайна. Эд материаллаг талын хүсэл тэмүүлэл нэмэгдэнэ. Хувийн зорилгодоо хүрэх ажлын таатай нөхцөлийг зөвшөөрөх нь тааламжтай байна. Нам гүм тайван нөхцөлд ажиллах нь олон үйл хэргийг засаж залруулах, хийж гүйцэлдүүлэх боломж гаргана. Ямар ч нөхцөл байдалд та бүгдийг зүй ёсоор нь хийж чадна.
Үхэр: Мөнгө санхүүгийн үйл ажиллагаанд тохиромжгүй. Шинээр эхэлсэн ажлын үр дүн нь санаснаас доод түвшинд байх болно. Сэтгэл санааны хөдлөлөө барьж, биеэ удирдаж чаддаг байх хэрэгтэй. Мэдрэлийн ядаргаа нь цочмог үйлдэл хийлгэж болзошгүй. Эд материалын алдагдалд хүрэхээс зайлсхийхийн тулд ажил хэргийн идэвхээ бууруулахад хүрнэ.
Ихэр: Ойрын үед тохиогоогүй сайхан учрал ирэх болно. Найз нарын хүрээллээ тэлж, олны тус дэмийг мэдэрнэ. Сайхан сэтгэлийн илрэл нь багтаж ядан, хэлэх үгээ олж ядах болно. Гэхдээ гэнэн ойворгон зангаас болж эмх замбараагүй байдал үүсэж магадгүй. Аль болох хувийн эрх ашгаа ил гаргахгүй байхыг зөвлөж байна.
Мэлхий: Урьдчилан төлөвлөсөн л биш бол аливаа гэнэтийн эрсдэлтэй алхмыг хийхгүй байхыг зөвлөж байна. Шийдвэр гаргахын өмнө гарч болох эрсдэл, үр дүнг сайтар тооц. Аяллаар явах, албан томилолтоо эхлүүлэх зэрэгт тохиромжтой. Бизнесийн салбарынхан ээдрээтэй асуудлаас эвтэйхэн гарч чадна. Хайр дурлалын харилцаандаа үнэнч байдлын баталгаа болох ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй.
Арслан: Санхүү, эд хөрөнгөтэй холбоотой асуудал тохиолдож болзошгүй. Магадгүй ямар нэгэн гаднын хүчин зүйлээс эхлэлтэй байж болох сөрөг нөлөө эсвэл хуурмаг хандлагаас болж алдагдалд орж мэднэ. Санамсаргүй алдаа ч гаргаж болзошгүй. Аливаа үйл ажиллагаанд оролцохдоо чин сэтгэлээсээ хандаарай. Өнөөдөр яарсан шийдвэр гаргаж хэрэггүй.
Охин: Хувийн харилцаанд шийдвэрлэгдэх шаардлагатай асуудал ямар нэгэн шийдэл гаргах алхам хийлгэж болзошгүй. Гэвч та өнөөдөр ямар ч чухал шийдвэрийг гаргах хэрэггүй гэдгийг од эрхэс танд зөвлөж байна. Та төлөвлөгөөндөө хүрэхийн тулд маш их хариуцлагатай байх шаардлагатай. Зарим тохиолдолд танд хэн нэгэн томоохон саад учруулах магадлалтай.
Жинлүүр: Гэр бүлийн харилцаанд таатай байх бөгөөд хувийн амьдралдаа ямар нэгэн ахиц дэвшилт гаргах зорилгоор өөрчлөлт хийхэд таатай байна. Олон хүнтэй харилцахад танд эерэг, ашигтай нөлөө илүү үзүүлэх бөгөөд таны орлогыг нэмэгдүүлэх эх үүсвэр бий болж мэдэх юм. Ойрын үед хийхээр төлөвлөж буй аялалдаа эртнээс бэлтгэх нь тохиромжтой. Мөн ах дүү хамаатан садангуудын уулзалт болох бололтой.
Хилэнц: Санхүүгийн нөхцөл байдлаа зөв тодорхойлж байж хөрөнгө оруулах эсэхээ шийдээрэй. Эрхэлсэн ажилдаа хэр зэрэг мэдрэмжтэй бөгөөд туршлагатай байгаагаас цаашдын санхүүгийн амжилт ихээхэн хамаарна. Цаг зав багатай хүмүүс ихэвчлэн эрүүл мэндээ орхигдуулсан байдаг тул энэ өдөр зөв амьдрах дадал олох тал дээр тодорхой зүйл хийхийг зөвлөж байна.
Нум: Таагүй хандлага ихэснэ. Та хэчнээн хичээл зүтгэл гаргасан ч бүтэхгүй зүйл бол бүтдэггүй л юм байна гэдгийг ойлгох болно. Шинэ ажил эхлүүлэх, аялал зугаалгаар явах, гэрээ хэлэлцээр хийх зэрэг нь тийм ч амаргүй байх болно. Ажлын ачааллыг өөрийн эрч хүч, сэтгэлийн тэнхээгээр даван туулаарай.
Матар: Бусдыг өөртөө татах шинж чанар, амьдралын эрч хүч өндөр байна. Сэргэлэн овсгоотой зан тань гэнэтийн мэдээнд бэлэн байж, өөрийгөө эергээр хамгаалж чадна. Харин бусдаас хэтэрхий ихийг шаардсанаас болж асуудал үүсэж болзошгүй тул аливаа харилцаагаа авч үлдэхийн тулд алс хэтээ харж, ухаалгаар хөдлөхийг зөвлөж байна. Од эрхсийн нөлөө хосуудын хувийн харилцаанд тийм ч өгөөмөр бус байгааг анхаар.
Хумх: Танилын хүрээгээ нэмэгдүүлэх, харилцаагаа гүнзгийрүүлэх зэрэг үйл ажиллагаанд тохиромжтой. Хариуцлага сайтай хүмүүстэй ажил хэргийн түнш болох нь илүү үр дүнтэй байна. Ямар нэгэн тохиролцоо, хэлэлцээр нь зохих ёсоор шийдвэрлэгдэнэ. Өөрчлөлт хийх, засвар үйлчилгээ хийхэд тохиромжтой. Зарим төлөвлөгөөнд бодож байснаас их хэмжээний мөнгө хэрэг болж магадгүй.
Загас: Өөртөө төвөг удсан ажил гаргаж цагийг дэмий хоосон өнгөрүүлэхгүй байхыг хичээ. Элдэв хуримтлагдсан асуудлаас хөндийрөх гол хүчин зүйл нь өөрийгөө төвлөрүүлэх арга байх болно. Бусдын санаа бодлоор бүхнийг хийх нь өөрийн толгойгүй мэт харагдуулах болно. Зарим зайлшгүй шаардлагатай, өөрийн боломж хомс үед л бусдаас зөвлөгөө тусламж хүлээж авах хэрэгтэй.