Энэ оны 12 дугаар сарын 17-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд “Tugrug Gerelchuluun” гэх нэр бүхий фейсбүүк хаягаас “Тэр бум мод хөтөлбөр яасан бэ!” гэх гарчигтай “Зүгээр моднуудыг өдөр шөнөгүй унагаж байна...” гэх агуулга бүхий видео мэдээлэл нийтлэгдсэн.
Цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг цагдаагийн байгууллагаас нэн даруй бүртгэлд авч, Экологийн цагдаагийн албанд мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.
Шалгалтын ажиллагаагаар Байгаль Орчин Аялал жуулчлалын сайдын 2022 оны А/321 дугаар тушаал мөн сайдын 2023 оны А/440 тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бага тэнгэрийн аманд 38,3 га талбайд мөн Залаатын аманд 15 га талбайд тус тус ойн цэвэрлэгээний огтлолтын ажлыг ажил гүйцэтгэхээр санал, материалыг ирүүлсэн “Эбээ” ХХК, “Уудам өсөх” ХХК, “Үндэсний ойжилт” ХХК гэх 3 мэргэжлийн байгууллагаас сонгон шалгаруулж, “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа”, “Батсүмбэр сум дундын Ой анги”–аас гурвалсан гэрээг байгуулж, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ойн цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэсэн нөхцөл байдал тогтоогдсон.
Тус албанаас мөрдөн шалгах ажиллагааны явцад Монгол Улсын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хуулийн этгээдийн нийтлэг үүрэг”-ийн хүрээнд “Албан мэдэгдэл” хүргүүлж ажилласан.
Цахим орчинд “Tugrug Gerelchuluun” гэх хаягаас байршуулсан “Тэр бум мод хөтөлбөр яасан бэ.!?” гэх гарчигтай видео бичлэгт дурдагдсан газарт өнөөдрийн байдлаар мод бэлтгэх үйл ажиллагаа явуулаагүй болохыг Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Sumiyabazar
2024-12-24
Хийлсэн резинэн моднууд л байхөө