Цаг үеийн мэдээ

Төрийн албаны тусгай шалгалт өгч, тэнцсэн Байгаль орчны салбарын НАЙМАН албан хаагч өнөөдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангаргаа өргөлөө. 

Өнөөдөр Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны Байгаль хамгаалагч С.Батбаяр, А.Амармэнд, Ч.Энхбат, Г.Өгөөдэй, Ч.Баттөр, Л.Батболор, Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Байгаль хамгаалагч Г.Жаргал нар өнөөдөр тангаргаа өргөснөөр Төрийн жинхэнэ албан хаагч болж байгаа юм. 

Ёслолын үйл ажиллагаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Дэлгэрбат нар оролцож төрийн албаны тангараг өргөсөн албан хаагч нарт баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Таны сурталчилгаа