Эко автомашин импортлогчдын холбооноос Хотын дарга Х.Нямбаатарт холбогдуулан Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ханджээ. Тэд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Хотын дарга Х.Нямбаатарыг ажил хэргийн нэр хүндэд халдсан хэмээн үзэж, 1 тэрбум төгрөг гаргуулахаар хандсан. Тэгвэл шүүхээс холбооны нэхэмжлэлийг үндэслэлтэй хэмээн үзэж Хотын дарга Х.Нямбаатарт иргэний хэрэг үүсгэхийг үүрэгдсэн байна.