Мэргэжлийн холимог тулааны UFC холбоотой гэрээ байгуулсан Монголын хоёр дахь тулаанч Т.Нямжаргалын анхны тулаан өнгөрсөн зургаадугаар сарын 1-ний өдөр Андре Лимагийн эсрэг товлогдсон байсан ч тодорхой шалтгааны улмаас цуцлагдсан билээ. Тэгвэл Т.Нямжаргалын дебют тулаан дахин товлогдож, энэ сарын 23-ны өдөр буюу өнөөдөр Карлос Эрнандезын эсрэг таарсан. Түүний өрсөлдөгч АНУ-ын Карлос Эрнандезын хувьд өдгөө 30 настай бөгөөд UFC холбоонд хийсэн таван тулааныхаа гуравт нь ялагдал хүлээж байжээ.