Цаг үеийн мэдээ

Амазон компани Италийн Сан Салво хотод дрон хүргэлтийн анхны туршилтаа амжилттай хийжээ. Туршилтад тус компанийн хамгийн сүүлийн үеийн автоматжуулалт өндөр загвар болох MK30 дроныг ашигласан байна. Энэхүү загвар нь саад тотгорыг даван туулах чадвартай бөгөөд бусад онгоцноос зайлсхийхийн тулд компьютерын харааны дэвшилтэт технологиор тоноглогджээ. Прайм Эйр Итали нь 2025 онд дээрх аргачлалаар арилжааны үйлчилгээг эхлүүлэхээр төлөвлөж байна.

MK30 дрон нь 5 фунт (2.27 кг) хүртэл жинтэй бөгөөд АНУ-д Beyond Visual Line of Sight (BVLOS) ажиллуулах зөвшөөрөлтэй аж. Амазон компани нь 2025 онд дээрх үйлчилгээг бүрэн нэвтрүүлэх зорилгоор Италийн эрх баригчидтай хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: Technology innovation

Таны сурталчилгаа