УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Анхан шатны шүүх тийм зүйл байхгүй юм байна. Энэ хүнд хээл хахууль өгсөн, авсан янз бүрийн асуудал алга. Засгийн газрын тогтоолоор буруутгаад байгаа нь болохгүй юм байна гэж үзээд цагаатгасан. Би нэгэнт цагаадсан учраас давж заалдаагүй. Тэгтэл тэнд чинь 80 хүнийг авчраад багцалчихсан. Тэдний зарим нь давж заалдаад Нийслэлийн шүүх рүү очсон. Нийслэлийн шүүх дахин анхан шатны шүүхийн шийдвэр зөв гарчээ. Алтанхуяг, Батбаяр нар хэрэг хийгээгүй юм байна. Цагаадсан нь үнэн гэж хэлсэн. Дээд шүүх миний ойлголтоор хоёр шатны шүүхийн нарийн ширийнийг үзээд хамаг гэдэс дотрыг нь үзээд шийдвэр гаргаж байгаа. Тэгтэл өчигдөр буцаалаа гэнэ үү. Энэ намайг дарамталж л байгаа хэлбэр л дээ. Анхнаасаа улс төрийн хэрэг юм чинь. Намайг яагаад Хөгжлийн банкны хэрэгт оруулсан гэхээр энэ Алтанхуяг УИХ дээр их олон юм донгосдог нөхөр. Наадхыгаа жаахан дуугүй болгоод өөр ажилтай болго гэсэн. Тэгээд сая намайг эд нар хорлосон шүү дээ. 2022, 2023 он 2024 он дуусаж байгаа биз дээ. Гурван жил би Хөгжлийн банкны хэрэг гэж яваад цагаадсан чинь буцаачихлаа. Өмнөх хурдаараа явах юм бол дахиад гурван жил Хөгжлийн банкны хэргээр явах юм биш үү.
-Хэн таныг дарамтлаад байгаа вэ?
-Би энд ард түмний ахуй амьжиргаа улс орны эрх ашиг тусгаар тогтнолын талаарх өөрийнхөө бодлыг чөлөөтэй хэлдэг. Тэр нь эрх баригчдад таалагддаггүй юм билээ. Намайг бүр алхам тутамдаа эд нар хэлдэг шүү дээ. Чи жаахан аятайхан яримаар байна. Бага яримаар байна. Элдвийн л юм ярьдаг байсан. Би УИХ-ын гишүүн хүн. Ард түмний төлөөлөл учраас ард түмний амьжиргаа ийм хүнд хэцүү байхад хэцүү байна л гэж хэлэх ёстой шүү дээ. Би тэгж улааныг харж урвадаг, шарыг харж шарваж бялдагдаж явж үзээгүй. Үнэнийг л хэлдэг.
-Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой улс төржилт явагдаад байна уу?
-Өчигдрийн шийдвэр бол улайм цайм л тийм шүү дээ. Алтанхуягийг Хөгжлийн банк гэж нэг юм духан дээр нь наагаад гурван жил чирчихсэн юм чинь одоо дахиад гурван жил чирчихвэл ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлэхгүй, оруулахгүй шиг л амар сайхан жаргачих боломж олдох юм болов уу гээд л тийм юм хийж яваа байлгүй.
-Та ерөнхийлөгчийн сонгуульд дэвших бодолтой байгаа юм уу?
-Одоо дэвшсэн ч яах вэ. Надад уг нь тэгж алаад өгье гэсэн бодол байгаагүй. Гэхдээ зүгээр байгаа хүнийг хэлмэгдүүлэх гээд байвал Монгол Улсын Ерөнхийлөгчид нь нэр дэвшээд ер нь ард түмний ахуй амьжиргаа, тусгаар тогтнолынхоо төлөө алалцмаар санагдаж байна.
-Дээд шүүхэд нөлөөлсөн гэж үзэж байна уу?
-Нөлөөлсөн л гэж үзэж байна. Эд нар юунд яарч 2027 оны сонгуульд одооноос бэлтгэнэ вэ. Эд нар гэдэг нь манайд ганцхан л нам бий. МАН л бэлдээд байна.
2024-12-12
сонгууль ямар хамаатай юм вэ дээд шүүхийн шүүгчнар зөв дүгнэлт гаргадаг байгууллага шүү