Цаг үеийн мэдээ

Бүгд Найрамдах Вануату улсын нийслэл Порт Вила хотод өчигдөр /2024.12.17/ 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, олон арван барилга байгууламж сүйдэж, нэг хүн амь насаа алдсан талаар мэдээлж байсан.

Тэгвэл тус улсад өнөөдөр /2024.12.18/ дахин 6.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Орон нутгийн хэвлэл мэдээллийн агентлагийн мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас 18 хүн амь насаа алдаж, 200 гаруй хүн бэртэж, гэмтсэн, нас барсан хүний тоо цаашид өсөх хандлагатай байгаа аж.

Мөн АНУ, Шинэ Зеланд, Франц, Англи зэрэг улс орны Элчин сайдын яамны барилгууд сүйдсэн талаар ч мэдээллээ.

Таны сурталчилгаа