Олон улсын олимпын хорооны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд Монголын үндэсний олимпын хорооноос Нийслэлийн дүүргүүдийн Олимпын зөвлөлийн удирдах ажилтан, биеийн тамирын багш, арга зүйчдийн сургалт-семинар МҮОХ-ны хурлын танхимд өрнөлөө.
Сургалт-семинар Спортын удирдах ажилтны гарын авлагын сэдвийн хүрээнд, Олимпын үнэт зүйлсийн боловсролын хөтөлбөр /OVEP/, олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх ажлын агуулга, хэлбэр, аргачлалыг сайжруулах, спорт, олимпын хөдөлгөөнтэй холбогдолтой зааварчилгааг хүргэх, хувь хүний хөгжлийг дэмжих зэрэг агуулгаар дадлага ажил хосолсон хэлбэрээр зохиогдов.
Сургалтад МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, тамирчдын комиссын дарга Д.Отгондалай нар оролцож, Олимпын зөвлөл, танхим, биеийн тамирын багш нараа түлхүү дэмжин ажиллахаа илэрхийлж, Олимпын үнэт зүйлсийн боловсролын хөтөлбөр /OVEP/-ийг ЕБС-иудад хамтран хэрэгжүүлэхээ онцоллоо.