Цаг үеийн мэдээ

Монополын эсрэг газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 2024 онд нийт 3617 иргэн хандсанаас 115 лавлах утсанд 3112, чатботод 268, и-баримт аппликейшнд 118 , Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 119 гомдол мэдээлэл ирүүлсэн байна. Үүнээс 3153 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 7 гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 2 иргэний гомдлыг өргөдлөөр оруулан, 35 санал хүсэлт  хүлээн авч, 72 иргэний гомдол мэдээллийг хариуцах салбарт шилжүүлж 348 хэрэглэгчийн 157.437.000 төгрөгийн хохирлыг барагдуулж гомдлыг шуурхай шийдвэрлэн ажиллажээ. 

Ирүүлсэн гомдлыг салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээ 1576, харилцаа холбоо 343, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 84, цахилгаан 55, банк, санхүү, даатгал 204, барилга 113, боловсрол 57, контор 243, нийслэл төрийн үйлчилгээтэй холбоотой 52  СӨХ 123, өрсөлдөөн 43, түрээс 17, НӨАТ 79, тасалбар 15, шатахуун 45, эрүүл мэнд 79 бусад асуудлаар 489 иргэн хандсан байна.

Таны сурталчилгаа