2025 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрний мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч 2024 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-65 см бага байна. Тухайлбал: Сэлэнгэ мөрний мөсний зузаан Зүүнбүрэн, Сүхбаатар сум орчимд 25-30 см байгаа нь өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 25-35 см нимгэн байна.
Иймд мөсний зузаан нуурын толио болон голын нийт уртын дагууд харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн Гадаргын усны судалгааны хэлтэс