Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн “Шар тээг” гэдэг газарт суудлын автомашин онхолдож 1 хүн дарагдаж нас барсан байна гэсэн дуудлага мэдээллийг нэгдүгээр сарын 7-ны өдрийн 21:53 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Г-гийн "Премио" загварын суудлын автомашин замын хажуу руу онхолдож жолооч Г /41 настай, эрэгтэй/ автомашиндаа даруулан нас барсан байсныг 23:53 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгч ажиллажээ.