Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн “Жаргалант” хайрхны “Яргайтын-Ам" гэдэг газарт "Жаргалант" ууланд нэг хүн сураггүй болсон тухай дуудлагыг нэгдүгээр сарын 21-ний өдрийн 14:20 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь бүлгийн алба хаагчид очиж Ховд аймгийн Жаргалант сумын харьяат иргэн С /49 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 17:25 цагт тус уулын “Өмнөд-Улиас” гэдэг газраас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.