Цаг үеийн мэдээ

Гавьяат тамирчин Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит 2025 оны чөлөөт бөхийн Насанд хүрэгчдийн УАШТ Бөхийн өргөөнд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Өнөөдөр дэвжээнээ эрэгтэйчүүдийн 74, 79, 86 кг, эмэгтэйчүүдийн 50, 55, 57, 68 кг-ын жингийн барилдаанууд явагдах юм. 

Урьдчилсан шатны болон хагас шигшээ, дагах барилдаанууд 11:00 цагаас явагдах бол медалийн төлөөх болон чансаа тогтоох барилдаанууд 18:00 цагаас явагдах хуваарьтай байна.

Таны сурталчилгаа