Монгол Улсын гавьяат тамирчин Дугарсүрэнгийн Оюунболдын нэрэмжит 2025 оны чөлөөт бөхийн Насанд хүрэгчдийн УАШТ Бөхийн өргөөнд гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр дэвжээнээ эрэгтэйчүүдийн 92, 97, 125 кг, эмэгтэйчүүдийн 59, 65, 72 кг-ын жингийн барилдаанууд явагдах юм.
Эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд хамгийн олон буюу 37 бөх зодоглож байна.
Сонирхуулахад, “Парис-2024” олимпын наадмын 86 кг-д барилдсан аймгийн заан Б.Бат-Эрдэнэ өнөө жил 92 кг-д хүч сорьж байгаа юм.
Түүнчлэн өнгөрсөн оны Насанд хүрэгчдийн УАШТ-ийг өнжсөн улсын залуу начин Э.Батмагнай өнөөдөр барилдана.
Урьдчилсан шатны болон хагас шигшээ, дагах барилдаанууд 11:00 цагаас явагдах бол медалийн төлөөх болон чансаа тогтоох барилдаанууд 18:00 цагаас явагдах хуваарьтай байна.