2025 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өөрчлөлт хийхэд тохирсон үе. Шинэ найзтай болох, танд үнэтэй зөвлөгөө өгөх хүмүүстэй уулзах магадлалтай. Ганцаардлаас бий болсон хүсэл тэмүүлэл танд нууцлаг байдалд татагдах хандлага бий болгоно. Та яаж ч хэмнэсэн мөнгө тань гарын салаагаар урсаж мэднэ. Аж ахуйн асуудлууд олон жижиг зардлыг шаардана. Ажил хэрэгт хэвийн бус байдал илэрнэ.
Үхэр: Ажлаас болж гэр бүлдээ анхаарал бага тавьж болохгүй. Амиа бодох хэрэггүй. Анхаарал тань өөр газар байсан ч тэднийг сайн сонсох хэрэгтэй. Өнөөдөр хэн нэгэн хүн танд сайнаар нөлөөлнө. Та нөлөө бүхий хүнтэй танилцаж магадгүй. Үүний тусламж дэмжлэгтэйгээр амжилтад хүрэх боломжтой.
Ихэр: Шинэ танилтай болно. Эсвэл адал явдалтай учирна. Өнөөдөр үр хүүхдээ ойлгож, тэдэнд туслах ёстой. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг муухай ааш үлдэн хөөж магадгүй. Энэ өдөр зөв хөдөлбөл эрхэлсэн ажлаасаа муугүй орлого олох үндэс тавигдана. Амьдралын эрч хүч их байна. Ачаалалтай ажиллахаас бүү залхуур. Бага зэрэг аз туршвал та албан тушаал ахиж дэвших болно.
Мэлхий: Өөрийгөө бусдад зөв таниулах үе. Гэр бүлийнхэндээ тааламжтай сэтгэгдэл төрүүлэх, найз нөхөдтэйгөө хэл амаа ололцохын тулд та өөрийн чадах бүхнийг хийх хэрэгтэй. Тав тухтай, тохилог орчинд амьдрах хүсэл их болно. Сайн санхүү л үүнийг шийднэ. Хэрэгцээтэй тусламж, зээлээ авах боломж гарна.
Арслан: Санамсаргүй байдлаар зарим нэг чухал үйл явдлыг мартаж магадгүй. Гэр бүлд үүссэн ойлгомжгүй уур амьсгалыг аль болох эерэг дулаан болгохыг хичээ. Зарим хэрүүлийн үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөө. Ухаалаг байх нь хэцүү байсан ч тэвчээртэй байх өдөр. Өнөөдөр алдаанаасаа суралцан, хүлээцтэй байгаарай.
Охин: Асуудлыг хурдан шийдэж, хүнд байдлаас гар. Харин хэтэрхий захирангуй зан бүү гарга. Албан тушаал ахихад тань туслах хүмүүстэй харьцаагаа баталгаажуул. Найз нөхдөдөө өөрийн боломжоор санхүүгийн дэмжлэг үзүүл. Од эрхэс таныг аз туршсан ажил эрхлэх, сэжиг бүхий хүмүүстэй танилцахаас болгоомжил гэж анхааруулж байна. Эрүүл мэндээ хамгаал.
Жинлүүр: Хэрвээ та хичээл зүтгэл гаргасан бол амьдралаас зохих ёсны бэлгээ хүлээн авна. Энэ үед учрал тохиол бүр таныг баярлуулах сайхан орчин бүрдэнэ. Таны үйл ажиллагаа бусдаас шууд хамааралтай байж болохгүй. Бусад хүмүүсээс илүүтэй өөртөө л итгэх хэрэг заримдаа гарна. Таны сэтгэл эмзэг байна. Юм бодолгүй хэлсэн жаахан үгэнд ч эмзэглэнэ.
Хилэнц: Танд сайн үйлс хийх, бусдад зөвлөгөө өгөх хүсэл төрөх бололтой. Эргэн тойрныхоо хүмүүсийн төлөө хариуцлага хүлээж магадгүй. Үүрэг хариуцлагаа ухамсарлаж бусдаас буруу эрэхээ болих хэрэгтэй. Амьдралын хамгийн хэцүү асуудлаа шийдвэрлэх арга замыг өөрөө ол.
Нум: Гаднын нөлөөнөөс болоод таны эрүүл мэнд доройтож магадгүй. Хэрвээ та ажил амьдралаа зохицуулж, хувийн дэглэмээ сахивал бараг өвдөхгүй байх боломжтой шүү. Санхүүгийн алдагдалд орохгүйн тулд үрэлгэн төсвөө багасга. Үг үйлдлээ цэгцэлж янз бүрийн өөрчлөлтөд сэтгэл зүйгээр бэлтгэлтэй бай.
Матар: Ажлын эрч хүч сайн байна. Ямар ч ажлыг өөдрөг байдлаар явуулахад тохиромжтой. Эхэлсэн ажлаа дуусгалгүй бүү орхи. Эд хөрөнгөө сайн бүртгэ. Хийх зүйлээ сайтар төлөвлө. Үүний дараа өөртөө зугаацах цаг зав гаргаж чадна. Хамгийн нандин хүслээ биелүүлэхэд тохиромжтой өдөр.
Хумх: Төлөвлөсөн ажлаа ягштал биелүүлэх өдөр. Мэргэжлийн үйл ажиллагаанд хууль дүрмийг сайн мөрдөж ажиллах шаардлагатай байна. Харин хүнд сурталтнууд танд төвөг удна. Төрийн байгууллагынхантай хэл амаа ололцоход хүндрэлтэй байх болно. Нийгмийн эмзэг бүлгийн асуудлыг шийдэх, тусламж үзүүлэх, төр засгийн ажлыг сайжруулах санал санаачилга тань үр дүнд хүрнэ.
Загас: Хийж амжуулсан ажлаасаа сэтгэлийн таашаал ав. Ямар нэг зүйл өөрчлөхөөс бүү ай. Зарим хүмүүс зөвхөн ажлын төлөө төрсөн мэт зүтгэх бололтой. Гэхдээ өмнөхөөс илүү мэдрэмжтэй байх шаардлага бий болж байна. Дарга удирдлагатай харьцах харилцаанаас таны цаашдын байр суурь шалтгаална.