Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2020-02-18

Цаг агаарын урьдчил­сан мэдээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Малчид, иргэд, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна.

2019 оны 09 дүгээр сарын 12-ны 20 цагаас 09 дүгээр сарын 13-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо, уулаараа нойтон цас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн, өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 9-14 градус, бусад  нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүл багасна, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

 

2019 оны 09 дүгээр сарын 14-нөөс 09 дүгээр сарын 18-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

14-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15,16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо, уулаараа цас орно. Салхи  14,15-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22