Dark Light
Спорт | 2026-11-29

БАГШ, ДАСГАЛЖУУЛАГЧИД МҮБХ-НЫ ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН ШИЙДВЭРИЙГ ЭРГЭЖ ХАРАХЫГ ХҮСЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | МҮБХ

Монголын Үндэсний Бөхийн Холбооны (МҮБХ) Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл өнөөдөр (2026.11.29) аймаг, клуб, дэвжээдийн багш, дасгалжуулагчдын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтад МҮБХ-ны тэргүүн Цэрэндашдоржийн Магалжав, Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн дарга Дэлэгийн Төмөрбаатар нар оролцож, зөвлөлөөс хэрэгжүүлж буй ажил, гаргасан шийдвэрүүдээ танилцуулан нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Хэлэлцүүлгийн үеэр дасгалжуулагчид зөрчил гаргасан бөхчүүдэд буруутай үйлдэл байгааг хүлээн зөвшөөрсөн ч 2026 оны баяр наадмын өмнө Засгийн газар болон холбогдох комиссуудаас гэнэтийн шийдвэрүүд гарч, аймаг, сумдын наадмын тов өөрчлөгдсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардлагатайг онцолжээ. Иймд багш, дасгалжуулагчдын зүгээс тус зөвлөлийн сүүлд гаргасан шийдвэрийг эргэж харахыг хүссэн байна.

Уулзалтаас гарсан гол санал, шийдвэрүүд:

  • Бүртгэлийг нэгдсэн системд оруулах: Аймаг, дүүргийн баяр наадмын бөхийн бүртгэлийг нэгдсэн системд оруулах зохицуулалтыг Үндэсний их баяр наадмын тухай хуульд тусгуулах.

  • Хуулийн нэмэлт өөрчлөлт: Үндэсний их баяр наадмын тухай хуульд үндэсний бөхтэй холбоотой нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулах.

  • Соён гэгээрүүлэх ажил: Ёс зүйн зөрчил гаргасан бөхчүүдийг соён гэгээрэл, үндэсний бөхийг сурталчлах үйл ажиллагаанд татан оролцуулах.

Тус зөвлөлийн дараагийн хэлэлцүүлэг ирэх долоо хоногт бөхчүүдтэй хийх уулзалтаар үргэлжлэх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08