Dark Light
Нийгэм | 2026-11-29

ҮХЭР: ХАЙР СЭТГЭЛДЭЭ ИХ ХҮЧ ЗАРЦУУЛБАЛ ХОЖИМ ШАН НЬ ИРНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Бусдыг шүүмжлэх болон шаардлагагүй зүйл ярихаас зайлсхий. Энэ өдөр чухал шийдвэр гаргахаас татгалзаж, тохироо бүрдэх аятайхан цаг ирэхийг хүлээ. Хөндлөнгийн нөлөө эсвэл нөхцөл байдлыг буруу дүгнэснээс болж хоосон зүйлийн араас хөөцөлдөж, цаг заваа барах магадлалтай. Од эрхэс өмнөхөөс илүү тооцоо судалгаатай байхыг зөвлөж байна.

Үхэр: Эртний төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх арга хөгжилтэй байх нь таныг өдөөнө. Өнөөдөр оюун ухаан цовоо сэргэлэн байна. Зөн совин өсөх тул гол хүмүүстэйгээ ойлголцож чадна. Төвлөрөх чадвар зарим нэг сэтгэл хөдөлгөсөн үйл явдалтай тулгарахад ганхаж болно. Од эрхэс таны аз хийморийг тэтгэсэн хэвээр байна. Хайр дурлалын харилцаа болон сурч боловсрох үйлдэлд та өөрийгөө бүрэн дайчилж чадна. Таны зүрхийг булаасан нэгэнтэй таатай яриаг өрнүүлэх бололтой. Хайр сэтгэлдээ их хүч зарцуулбал хожим шан нь ирнэ.

Ихэр: Өдөр тутмын төлөвлөгөөндөө хувийн ач холбогдолтой зүйлийг заавал оруулбал сайн байна. Мэдээллийн эх үүсвэрүүдийг ашиглахтай холбоотой асуудал гарна. Олж авсан мэдээллээ бүхний ашиг тусын тулд зориул. Энэ өдөр эхэлсэн ажил хэрэг амжилттай бүтнэ. Хүссэн хүсээгүй та хичээл зүтгэлтэй ажиллаж байгаа болохоор ажил ихэнх цаг завыг авчихдаг бололтой. 

Мэлхий: Хэн нэгний өмнө үүрэг хүлээх нь танд эерэг үр дагавруудыг авчрах бөгөөд энэ нь магадгүй шинэхэн карьерын эхлэл ч байж болох юм. Ажилдаа хандах үнэнч, тууштай хандлага чинь цар хүрээгээ тэлэх боломжийг олгоно. Жилийн санхүүгийн зорилт, ирээдүйн зорилгоо эргэцүүлэн дүгнэж үзэх нь энэ онд амжуулахаар төлөвлөсөн зүйлээ гүйцэтгэж чадахаар байгаа эсэхээ хянахад жинтэй хувь нэмэр болно. 

Арслан: Од эрхсийн нөлөөгөөр таны амьдралын аль ч хэсэгт орж ирэх энергийн урсгалын үр шимийг хүртэнэ. Аливаа мэдээллийг үнэн зөвөөр хүлээн авч, амьдралын сайн мууг тохируул. Тухайн тохиолдолд өөрийн алдар нэрээс илүү хувийн зан чанаа анхаарах ёстой. Энэ нь таны нийгэмд эзлэх байр суурийг дээшлүүлж, нэр хүнд авчирна. Эрч хүчээ зөв тохируулах нь энгийн боловч гол зарчим байх хэрэгтэй үе.

Охин: Шинэ төлөвлөгөө ихээхэн ойлгомжгүй байна. Ирэх сарын ажил хэргийн гол хэсэг ойлгомжгүй бөгөөд тодорхойгүй санагдана. Нөлөө бүхий хамтрагчийн оролцоо зарим талаар төвөг удна. Ажил хэрэгт зориулсан нөөц төлөвлөгөөгөө гаргах цаг болсон байна. Гэхдээ гадаад нөхцөл байдал санаснаас өөрөөр эргэж байгааг дахин тооцоол. Зарим буруу мэдээллийг итгэж үнэмшүүлэх оролдлого их гарна.

Жинлүүр: Зарим найзууд тань цагийг хөгжилтэй өнгөрөөх таны саналыг хүлээж авахгүй байж магадгүй. Тэдэнтэй маргалдахын оронд өөрийнхөө зөв гэж бодсон замаар явах нь танд илүү их аз жаргалыг өгөх болно. Хайртай хосуудын хооронд сэтгэл зовоосон зүйл бий болно. Сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлэхийн оронд тайван байж өөрийн сөрөг мэдрэмжийнхээ учир шалтгааныг ол. Хөгжөөнт тэмцээн эсвэл уран бүтээлийн тоглолт үзэх зэрэг нь таны сэтгэл зүрхийг тайвшруулж амралтын өдрөө хөгжилтэй өнгөрөөхөд тусална. 

Хилэнц: Амьдрал санал болгох зарим зүйл таны хувьд амжилтын шалтгаан байх тул аль болох олон хүмүүсийн дунд байж, хариу үйлдэл үзүүлэхийг хичээ. Од эрхсийн зүгээс харилцаа холбоонд нөлөөлнө. Өөрийн дуртай зүйлсийг эрж хайх, хэр их чадвартайгаа илэрхийлэх зэрэгт хамгийн тохиромжтой үе. Хамт олныхоо дунд аль болох аятайхан харилцаатай байж, асуудлыг эв зүйгээрээ шийдвэл сэтгэл хангалуун үлдэнэ. 

Нум: Шинэ туршлага хуримтлуулахын төлөө хичээ. Мэдлэг туршлагаа нэмэгдүүлэхийн тулд сайн дурын ажил хийвэл тохиромжтой. Өнөөдөр шинэ мэдээллийг ашиглаж чадвал албан тушаалын онцгой эрх авна. Алдар нэр олж болохыг мэдсэн хүмүүс баяр хөөрөөр дүүрэн байна. Гэхдээ эрх мэдлийн төлөө хэт улайрвал эргэн тойронд тань хортой цуурхал тарна. Илүү мэдрэмжтэй байхыг бүх төрлийн харилцаа шаардах болно. 

Матар: Шинэ зүйл сурч мэдэх нь таны оюун ухаан, мэдрэмжийг идэвхжүүлж, амжилтыг тэтгэх болно. Шинэ чадвар сурах, мэргэжлийн түвшингээ ахиулах зэрэг нь таны амжилтад тусална. Уулзалт зөвлөгөөнд оролцож байгаа хүмүүс мэдлэгээ ашиглан, хамгийн хэрэгцээтэй хүн байж чадна. Олон хүмүүст өөрийн байр суурийг нотлох үедээ та баяр баясгалантай байх болно. 

Хумх: Найз нөхдийн харилцаа инээд наргианаар дүүрэн сайхан өдөр байна. Хайрын шинэ романтик учрал таныг хөглөх мэт санагдаж магадгүй. Та сайхан харагдахын тулд дэлгүүр хоршоогоор хэсэж шинэ хувцас худалдан авах байх. Таны ажил мэргэжлийн үр бүтээмж сайн байна. Та хэтэрхий жижиг сажиг зүйлд анхаарлаа хандуулж хэрэггүй бололтой.

Загас: Амжилтад хүрэхийн тулд шаргуу ажиллахын хажуугаар хайр дурлал, нөхөрлөлийн харилцаандаа анхаарал тавьж, сэтгэл хангалуун байж чадвал ямар нэг эрүүл мэндийн асуудалд орохгүй байж чадна. Хувийн байр сууриа зөв тодорхойлох цаг үе. Өөрийгөө хэт дөвийлгөх хэрэггүй. Од эрхсийн байрлал зарим мэдрэмжийг тань хурцалж мэдэх тул сэтгэл хөдлөлөө хяна. Хэлэх ёсгүй үгийг санаандгүй хэлэхээс болгоомжил. Санхүүгийн асуудалд аль болох бодитоор хандаарай.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08